Дотоодын хэрэгцээгээ 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр бүрэн хангаж, цаашлаад экспортлогч улс болох зорилготой “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар орон даяар хэрэгжиж эхэлсэн.
Тус хөдөлгөөний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн салбарт болон, үйлдвэр, үйлчилгээний салбарт томоохон хөрөнгө оруулалтууд хийж, нийт ард түмнээ эрүүл, аюулгүй хүнсээр хангахаар ажиллаж буй юм. Мөн энэ салбарт ажиллаж буй хүмүүсийг урамшуулж, үр бүтээлтэй ажилласанг нь үнэлж төрийн дээд шагнал одон, медаль олгож байна.
Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн салбарын бүх шатны байгууллагад 20 гаруй жил зүтгэж, мэдлэг чадвараараа бусдыгаа манлайлж буй А.Амаржаргал Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнууллаа.