Үндэсний статистикийн хорооноос гаргасан статистикийн нэгдсэн дүнгээр улсын хэмжээнд 2023 онд 597.7 мянган га талбайд тариалалт хийжээ.
Тодруулбал, 2023 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар 597.7 мянган га талбайд тариалалт хийснээс:
- Үр тариа 357.6 мянган га-д,
- Техникийн ургамал 129.2 мянган га-д,
- Таримал тэжээлийн ургамал 80.1 мянган га-д,
- Төмс 18.1 мянган га-д,
- Хүнсний ногоо 12.7 мянган га-д тус тус тариалсан байна.