Ховд аймаг жилд дунджаар 5000 гаруй тонн тарвас хураан авдаг. Аймгийн тариаланчид энэ жил 500 гаруй га талбайд тарвас тариалсан.

Зарим тариаланч шинэ ургацын тарвас болон хүнсний ногоогоо хураан авч, худалдаанд гаргаж эхэлсэн байна.
Энэ зун Ховдын анхны тарвасыг кг тутамд 5 мянган төгрөгөөр борлуулж байна. Шинэ ургацын ногоо, тарвасыг аймгийн төв захын гадна талбайд болон хөдөө орон нутаг руу зорчих авто замын зарим цэгт зарж байгаа юм.
