Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

1

Борнуур сум тэжээлийн үйлдвэрээ түшиглэн малын тэжээлийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна

6

ДУНДГОВЬ: Ээзгий үйлдвэрлэлээр өрхийн орлогоо нэмэгдүүлж байна

4

ӨВӨРХАНГАЙ: Хүнсний улаан буудайн хэрэгцээний 83.1 хувийг дотоодын ургацаар хангана

11

Ургац хураалтын чийгийг бууруулж, болцыг жигдрүүлэх зорилгоор “ДЕСИКАЦИ” хийхийг зөвлөж бйана

9

Орхон аймаг өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна

12

Сонгины үрийн өртгийн сүлжээг бүрдүүлэх хэрэгцээг тодорхойлох судалгааг хэрэгжүүлж байна

9

Стратегийн улаан буудай худалдан авах үнийг танилцуулав

8

ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 40.3 хувьд бэлчээрийн даац хэтэрчээ

7

ДАРХАН-УУЛ: Энэ жил 18.7 мянган тонн ургац хураан авна

15

COP17 ба Хүнсний хувьсгал
ах

116

COP17 бага хурлын хүрээнд “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хэлэлцүүлэг боллоо

111

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Mongolian Goat Cashmere” үйлдвэрт ажиллалаа

65

Ч.Даваабаяр: Хүнсний хувьсгал гэдэг нь нэг зорилгын төлөө олон талын оролцоог нэг системд холбох өөрчлөлт юм

56

Хүнсний салбарын төлөөлөл COP17-ын “Ногоон бүс”-д ажиллаж, хамтын ажиллагааны боломжийг эрэлхийллээ

36

Гадаадын төлөөлөгчид “Хүнсний хувьсгал” ТББ-ын павильонд зочилж, хүнсний салбарын бодлого, туршлагаа хуваалцлаа

34

ТӨВ АЗИЙН III ОРГАНИК ФОРУМ, ЭКСПО УЛААНБААТАРТ ЭХЭЛЛЭЭ

30

COP17 хүнсний салбарт ямар боломж авчрах вэ?

23

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

22

COP17: 11 дэх өдөр “Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр”-өөр үргэлжилж байна

20

ХОВД: Ингэний сүүний үйлдвэр байгуулна

20

ӨМНӨГОВЬ: Цөлжилт, усны хомсдлын эсрэг технологийн мониторинг хөгжүүлнэ

19

ОРХОН: Энэ намар 9806 тонн үр тариа хураан авах төлөвтэй байна
ах

МЭЕГ: Албан даалгаврын хэрэгжилтийн мэдээлэл

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 01 дугаар албан даалгавар “Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөгөөт хугацаанд чанартай зохион байгуулах тухай” хэрэгжилтийг танилцууллаа.

Албан даалгаврын хэрэгжилтийг улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд зохион байгуулан, гүйцэтгэж байна. Мал, амьтны гоц халдварт өвчний гаралт тархалтыг бууруулах, тэмцэх, отор нүүдэл , өвөлжилтийн хүндрэлийн улмаас зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг цуглуулж устгах, бэлчээр, бууц, хашаа, байр, уст цэг, усны эх булгийг цэвэрлэж халдваргүйтгэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх, хяналтыг сайжруулах ажлыг 2023 оны 03 дугаар сараас эхлэн улс орон даяар эхлүүлсэн.

Зүй бусаар болон гамшгийн улмаас (Хэнтий, Сүхбаатар аймагт) хорогдсон малын сэг зэмийг цуглуулж устгах хашаа, хороо, өтөг бууц, худаг уст цэгийн орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулан нийт 3,420 мянган малын, 11,4 мянган амьтны хүүр, сэг зэм, (золбин нохой, муур, зээр) устгалд оруулж гүйцэтгэл 90,2 % -тай байна.

Улсын хэмжээнд эхний хагас жилийн байдлаар 12,3 сая метр квадрат талбай (малын хашаа, хороо, худаг уст цэг, нийтийн эзэмшлийн талбай, түүхий эд бэлтгэх цэг, зоорь агуулах, тэжээлийн, устгалын цэг) зэрэг объектыг хамруулан орчны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийсэн.

Мөн аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газраас ”Орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн сарын аян” зохион байгуулж уг ажилд сумын онцгой комисс, байгаль орчны улсын байцаагч, сумын мал эмнэлгийн тасаг, 1006 мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн 1486 малын их, бага эмч, малчид нийт 3800 гаруй төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, малчид, мал бүхий иргэдийн хамтын оролцоог нэмэгдүүлэн, хамтран ажилласан.

Аяны хүрээнд нийслэл, орон нутагт байрлах 25 орчим мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр, хиамны цех, үхрийн ферм, нядалгааны газар, 133 түүхий эд бэлтгэх цэг, зоорь, агуулах, 2243 малын хашаа хороо, саравч, 406 худаг уст цэг болон нийтийн эзэмшлийн талбай, хүнсний зах, худалдааны төвүүдийн нийт 2,9 сая метр квадрат талбайд орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн ажлыг зохих заавар, стандарт зөвлөмжийн дагуу гүйцэтгэлээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
МЭЕГ: Албан даалгаврын хэрэгжилтийн мэдээлэл
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх