Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл өглөө.
Энэ үеэр Улсын Онцгой комиссын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Үерт өртсөн айлуудын мэдээллийг бид хороо хариуцсан мэргэжилтнүүд, хэсгийн ахлагч нартай хамтран гаргаж байна. Бидний зүгээс ҮЕРТ өртсөн айл өрхөд хүнсний эрхийн бичигт хамруулах, хүнсний дэмжлэг үзүүлэх ажлыг Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн халамж нэн шаардлагатай айл өрхүүдэд урт хугацааны болон түр тусламж дэмжлэг үзүүлэхээр Гэр бүл хүүхэд хөгжлийн газар зэрэг холбогдох газруудтай хамтран ажиллаж байна” гэв.