Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэн, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Дорноговь аймгаас санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ хөдөө” төслийн хүрээнд ТУС тус аймгийн Иххэт суманд нийт 25 хүлэмж, газар тариаланд ашиглах иж бүрэн трактор 1 ширхэг, 1,3 тоннын усны нөөцийн сав 1 ширхгийг олгосныг тухай бүрд нь тариаланчдад эзэмшүүлэх гэрээ хийж өгсөн.
Иххэт сумын хэмжээнд 4 аж ахуйн нэгж 30 өрхийн тариаланчид 4,124 га-д төмс, 2,209 га-д хүнсний ногоо, зуны хүлэмжид 0,712 га-д нарийн ногоог тариалж байна.
Иххэт сумын Баян багийн Хүйтний булаг хэмээх газарт Барга хайрхан ХХК нь 100 га талбайг хашаажуулан 40 га-д тэжээлийн ургамал, 1 га талбайд төмс, хүнсний ногоо тариалсан. Мөн “ГБЦС” ХХК нь 5 га талбайд төмс, хүнсний ногоо болон зуны 2 хүлэмжид нарийн ногоо тариалж байна.
Тус багийн малчин С.Мөнхбат түүний найз нөхөд нийлж зуны 2 хүлэмжид тариалалт хийсэн бөгөөд ил талбайн тариалалтыг 1,5 га төмс хүнсний ногоо тариалж байна.