Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

ПРОБИОТИК СУДЛААЧДЫН ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Азийн сүүн хүчлийн бактери судлаачдын холбооны “Сүүн хүчлийн бактерид суурилсан ашигт бактери/пробиотик/-ийн ирээдүйн чиг хандлага” сэдэвт олон улсын 13 дугаар бага хурлыг 8 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол улсад зохион байгуулж байна.

Тус холбоо нь 13 гишүүн оронтой бөгөөд 2002 оноос хойш энэхүү хурлыг жил бүр зохион байгуулсаар иржээ.

Монголын уламжлалт эсэг идээ буюу айраг, гүүний саам, хоормог зэрэг цагаан идээний өнө эртний түүхтэй учраас манай улсад тус чуулга уулзалтыг зохион байгуулах саналыг өнгөрсөн оны хурлын үеэр тавьжээ.

Тус хуралд 12 орны 70 гаруй тэргүүлэх эрдэмтэн, судлаачид оролцож, үндсэн болон салбар 5 симпозиумд илтгэл хэлэлцүүлж байна.

Сүүн хүчлийн бактери агуулсан пробиотик нь эмийн бүтээгдэхүүнээс ялгаатай тал нь биеийн дархлааг идэвхжүүлж, гэдэсний үйл ажиллагааны хямралтай холбогдсон төрөл бүрийн эмгэгүүдийг байгалийн жам ёсны дагуу эмчлэн сэргийлэх боломжийг олгохын зэрэгцээ шим тэжээлийн эх үүсвэр болдог.

Пробиотикийн грамм тутамд нь хэдэн тэрбум хүртэл тоогоор агуулагдах сүүн хүчлийн бактери нь бидний хоол боловсруулах замын шүүрлүүдэд тэсвэртэй бөгөөд гэдэсний хананд бэхлэгдэн үржиж, хүчиллэг орчин үүсгэхийн зэрэгцээ биологийн өндөр идэвхтэй нэгдлүүд ялгаруулж, дээр өгүүлсэн эмгэг төрүүлэгчдийн тоо хэмжээ, үйл ажиллагааг нь дарангуйлан хязгаарлаж, бичил экологийн тэнцвэрийг хангаж, биеийн дархлааг сайжруулдаг” онцлогтой ажээ.

Дэлхий нийтээр антибиотикийн зохисгүй хэрэглээнээс аль болох татгалзаж, пробиотикийн ашиг тусыг мэдэрч, түүний хэрэглээ эрчимтэй өсөхийн хэрээр энэ чиглэлийн судалгаа үйлдвэрлэл гүнзгийрэн хөгжсөөр байна.

Манай орны эрдэмтэн судлаачдын анхаарлын төвд орж, удаа дараагийн гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрт гүйцэтгэгчээр ажиллах болсноор ХААИС, МЭХ-ийн дэргэд Пробиотикийн судалгааны баг, хамт олон, боловсон хүчин, багаж төхөөрөмжийн хангамж бүрдэж улмаар Пробиотикийн судалгаа үйлдвэрлэлийн төвтэй болж пробиотикийг үйлдвэрлэн хэрэглээнд нэвтрүүлжээ.

Уг хурлыг БШУЯ, ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, ХААИС, МЭХ-ийн эрдэмтэн, судлаачид, Aзийн пробиотик судлаачдын холбоо болон “АПУ Дэйри” ХХК хамтран зохион байгуулж байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
ПРОБИОТИК СУДЛААЧДЫН ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЖ БАЙНА
Хэл солих
Мэдээлэл хайх