Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

59

Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

8

2026-2027 оны гурилын хэрэгцээг дотоодын улаанбуудайн ургацаас бүрэн хангах боломжтой

9

ӨМНӨГОВЬ: “Говь фестиваль” орон нутгийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжинэ

65

Дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн хүнсний хангамжийн тогтолцоо Улаанбаатар гурил ХХК

28

Ч.Даваабаяр: Малын тэжээлийн үйлдвэрлэл бол хүнсний үйлдвэрлэлийн суурь

8

Д.Эрдэнэбулган: Ойн баялгийн өгөөжийг орон нутагтаа үлдээнэ

7

СЭЛЭНГЭ: Ургац хураалтын явц 9.8 хувьтай байна

10

ГОВЬ-АЛТАЙ: Малчид, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэнэ

7

ГОВЬ-АЛТАЙ: Хүлэмжийн ургацыг уул уурхайн компанид тогтмол нийлүүлнэ

15

ЗАВХАН: Малын түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоно
ах

65

Дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн хүнсний хангамжийн тогтолцоо Улаанбаатар гурил ХХК

59

Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

28

Ч.Даваабаяр: Малын тэжээлийн үйлдвэрлэл бол хүнсний үйлдвэрлэлийн суурь

23

ДАРХАН-УУЛ: Ургац хураалтад ажиллах хүч дутагдалтай байна

17

ДУНДГОВЬ: Кофе, кимчиний фестиваль анх удаа зохион байгууллаа

17

Төмс, хүнсний ногооны агуулах зоорийг ариутгах зөвлөмж

17

ХӨВСГӨЛ: Ургац хураалт эхэллээ

15

ЗАВХАН: Малын түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоно

14

СЭЛЭНГЭ: Эрдэнэшишийн шинэ сортыг тариалалтад нэвтрүүллээ

12

ДУНДГОВЬ: 15 сумын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ нэг дор танилцуулна

11

ДУНДГОВЬ: Айргийн баяраар уламжлалт хүнсээ сурталчилж байна

10

ГОВЬ-АЛТАЙ: Малчид, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэнэ
ах

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг бүрэн хэрэгжүүлэхэд “Ургамал Газар Тариалангийн Хүрээлэн” онцгой ач холбогдолтой

Монгол Улсад газар тариалангийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 75 жил, Ургамал Газар Тариалангийн Хүрээлэн үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баярын үйл ажиллагаагаа боллоо. Тус үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, ХХААХҮЯамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ тэргүүтэй бусад зочид төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” зэрэг гурван үндэсний хөдөлгөөнийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд Ургамал Газар Тариалангийн Хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид манлайлан томоохон үр дүн гарган ажиллан хэмээн найдаж буйгаа тус хүрээлэнгийн зүгээс илэрхийллээ.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ургамал Газар Тариалангийн Хүрээлэнгийн зарим эрдэмтэн, судлаачдыг төрийн дээд одон медалиар шагналаа. Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр мэндчилгээ дэвшүүлж, шагнал гардуулан эрдэмтэн судлаачдад баяр хүргэсэн юм.

Төрийн дээд одон медалиар:

  • Ж.Намжилсүрэн – Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • Ө.Жүүпэрэлмаа – Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • Ж.Намбар – Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • М.Саранцэцэг – Алтан гадас одон
  • П.Нохойжав –   Алтан гадас одон
  • Мяг.Саранцэцэг – Алтан гадас одон
  • Д.Саандар – Алтан гадас одон
  • П.Оюунтуяа – Алтан гадас одон
  • С.Мөнхтуул – Алтан гадас одон
  • Б.Гармаа  – Алтан гадас одон
  • А.Цэнд  – Алтан гадас одон
  • Г.Соном – Алтан гадас одон
  • С.Хатанбаатар – Алтан гадас одон
  • Д.Туул – Алтан гадас одон
  • Б.Баярсайхан – Хөдөлмөрийн хүндэт медаль
  • Ж.Байгалмаа – Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдлаа.

Ургамал Газар Тариалангийн Хүрээлэн нь таримал ургамлын 150 гаруй шинэ сорт нутагшуулж, оюуны өмчийн 152 бүтээл баталгаажуулж, агро-технологийн 120 зөвлөмж боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлж хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаар байна.

Монгол оронд таримал ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалах ажлыг эрчимжүүлсний үр дүнд 20000 дээжийн үрийг урт хугацааны горимоор, 40000 дээжийн үрийг богино хугацааны горимоор хадгалах хүчин чадалтай таримал ургамлын удмын сангийн цуглуулгыг байгуулсан зэрэг олон бодитой үр өгөөжтэй ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг бүрэн хэрэгжүүлэхэд “Ургамал Газар Тариалангийн Хүрээлэн” онцгой ач холбогдолтой
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх