Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн яам, Боловсролын ерөнхий газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Жайка олон улсын байгууллагын “Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг сайжруулах” төслөөс хамтран зохион байгуулж буй Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар хүртээмж, хүнсний хангамжийн тогтолцоог сайжруулах мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургуулийн хоол үйлдвэрлэлд ашиглах хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдан авах ажиллагааг ерөнхий гэрээнд шилжүүлэх, цаашид авах арга хэмжээний талаар аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Арвайхээр сумын СӨБ, Ерөнхий боловсролын сургуулиуд болон аймгийн хүнс нийлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулсан сургалт боллоо.
Тус сургалтад Боловсролын ерөнхий газрын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтайван, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон, Төрийн худалдах авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтэн Б.Чойсүрэн, Боловсролын ерөнхий газрын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Л.Бадамцэцэг нар оролцож
- Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээнд мөрдөгдөж буй хууль, эрх зүй,
- Жайка олон улсын байгууллагын төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
- “Худалдан авах ажиллагаанд мөрдөх хууль эрх зүйн баримт бичиг”
- Хүнсний салбарын бодлого, хууль эрх зүйн орчин
- Хүнсний бүтээгдэхүүнийг ерөнхий гэрээнд шилжүүлсэн сайн туршлага зэрэг сэдвүүдээр мэдээлэл зөвлөгөө өгөв.