Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

ДОРНОД: Ургацын болц харилцан адилгүй байна

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, Дорнод аймгийн нийт нутгаар ургацын болц харилцан адилгүй байна.

Энэ онд Дорнод аймаг 29.4 мянган га талбайд тариалалт хийсэн. Тодруулбал, 21.4 мянган га-д улаан буудай, 0.4 мянган га-д бусад үр тариа, 3.2 мянган га-д малын тэжээл, 3.7 мянган га-д тосны ургамал тариалжээ.

Хураан авах ургацын хэмжээг урьдчилсан байдлаар тогтоох зорилгоор аймгийн ХХААГ-ын ажлын баг Баян-Уул, Баянтүмэн, Сэргэлэн, Дашбалбар, Чойбалсан, Халхгол суманд ажиллаж байна.

Ургацын болц жигд бус байгаа учраас Монгол Улсын зөвлөх агрономич С.Гүнбаттай хамтран, дээрх сумдын 18 аж ахуйн нэгжийн тариалангийн талбайд ажиллаж байгаа юм.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
2000
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments