Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

58

Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

8

2026-2027 оны гурилын хэрэгцээг дотоодын улаанбуудайн ургацаас бүрэн хангах боломжтой

9

ӨМНӨГОВЬ: “Говь фестиваль” орон нутгийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжинэ

65

Дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн хүнсний хангамжийн тогтолцоо Улаанбаатар гурил ХХК

28

Ч.Даваабаяр: Малын тэжээлийн үйлдвэрлэл бол хүнсний үйлдвэрлэлийн суурь

8

Д.Эрдэнэбулган: Ойн баялгийн өгөөжийг орон нутагтаа үлдээнэ

7

СЭЛЭНГЭ: Ургац хураалтын явц 9.8 хувьтай байна

10

ГОВЬ-АЛТАЙ: Малчид, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэнэ

7

ГОВЬ-АЛТАЙ: Хүлэмжийн ургацыг уул уурхайн компанид тогтмол нийлүүлнэ

15

ЗАВХАН: Малын түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоно
ах

65

Дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн хүнсний хангамжийн тогтолцоо Улаанбаатар гурил ХХК

58

Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

28

Ч.Даваабаяр: Малын тэжээлийн үйлдвэрлэл бол хүнсний үйлдвэрлэлийн суурь

23

ДАРХАН-УУЛ: Ургац хураалтад ажиллах хүч дутагдалтай байна

17

ДУНДГОВЬ: Кофе, кимчиний фестиваль анх удаа зохион байгууллаа

17

Төмс, хүнсний ногооны агуулах зоорийг ариутгах зөвлөмж

17

ХӨВСГӨЛ: Ургац хураалт эхэллээ

15

ЗАВХАН: Малын түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоно

14

СЭЛЭНГЭ: Эрдэнэшишийн шинэ сортыг тариалалтад нэвтрүүллээ

12

ДУНДГОВЬ: 15 сумын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ нэг дор танилцуулна

11

ДУНДГОВЬ: Айргийн баяраар уламжлалт хүнсээ сурталчилж байна

10

ГОВЬ-АЛТАЙ: Малчид, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэнэ
ах

 “Хүнсний хувьсгал”-ын эрчинд хөндөгдөхгүй салбар үгүй

Монголчууд эх орондоо “Хүнсний хувьсгал” хийхээр шийдээд жил гаруйн хугацаа /2022.05.13-2023.08.31/ өнгөрч байна. Тодруулбал 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 19 гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, бүс нутагтаа экспортлогч улс болох зорилготой “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан, УИХ-ын индэр дээр зарлаж байв.

Тус үндэсний хөдөлгөөн эрчийг авч “Хувьсгал” болж өргөжиж, олон нийтийн дунд “Хүнсний хувьсгал” гэж нэрлэгдэх болсон. Нийгэм, танин мэдэхүйн аль нэгэн үзэгдлийн хөгжилд хүний хүчээр гарч буй гүнзгий өөрчлөлтийг хувьсгал гэж үздэг шиг монголчууд хүнс, хөдөө аж ахуйн салбартаа томоохон өөрчлөлт хийн, хөгжүүлж, мал аж ахуй, газар тариалан, үйлдвэр, үйлчилгээний салбараа хүчирхэгжүүлэх үйл хэрэг аль хэдийн ажил болж эхэлсэн.

Энэ хувьсгалын эрчинд хөндөгдөхгүй салбар гэж үгүй. Аливаа үйл хэрэг, ажлыг бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжүүд хамтран хэрэгжүүлж болдог гэх шинэ жишгийг “Хүнсний хувьсгал” тогтоож байна. Санаачлаад орхидог, эхлүүлснээ дуусгадаггүй, хийсэн дүр эсгэдэг муу түүхүүд давтагдах ёсгүй. Давтахгүй байхаас ч өөр арга манай ард түмэнд, цаашлаад хүн төрөлхтөнд үлдээгүй.

Монголын ард түмэн өөрсдийгөө өлсөж үзээгүй, хэзээ ч өлсөхгүй ард түмэн гэж ярьдаг. Гэвч энэ аюул хаалга тогшиход бэлэн болжээ. Дэлхийн хүн ам хурдтай өсөхийн хэрээр өлсгөлөн нэмэгдэж, улс орнууд хүнсний тогтолцоогоо өөрчилж, хүнсээ нөөцөлж эхэллээ. Мөн сүүлийн жилүүдэд цар тахал дэгдэж, улс орнуудад геополитикийн асуудал хурцадсаны улмаас 829 сая хүн өлсгөлөнд нэрвэгджээ. Энэ цаг үед үйлдвэр, үйлчилгээ хөгжөөгүй, гадны улсаас хүнсээр хараат байдаг улсууд өндөр эрсдэлд орж байна. Үүний нэг улс бол бид, монголчууд юм. Нийт хүнснийхээ 90 орчим хувийг гаднын улсаас импортлон авч, 1 тэрбум ам.доллар гадагш урсгаж байгаа нь гуравхан сая хүн амтай манай улсад үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах том эрсдэл болов.

Үүнээс урьдчилан сэргийлэх, хүнсээ, хүнээ хамгаалах боломж нь “Хүнсний хувьсгал” юм. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан энэ ажлыг УИХ эрх зүйн орчныг нь бүрдүүлэх, Засгийн газар хэрэгжилтээр хангах, үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид эрүүл, аюулгүй хүнсээр ард түмнээ хангаж, үйлдвэрлэлээ хөгжүүлэх, олон улсын байгууллагууд төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, эрдэмтэн судлаачид шинжлэх ухаанчаар хандаж, суурийг нь зөв тавихад туслан, банк, санхүүгийн байгууллагууд бага, хүүтэй, урт хугацаатай зээлийг баялаг бүтээгчдэд хүртээмжтэй олгоход дэмжлэг үзүүлж, “Хүнсний хувьсгал”-ын эрчинд хүч нэмцгээж байна.

Хэрэв монголчууд зорилгодоо хүрч  эх орондоо хүнсний хувьсгал хийж чадвал дараагийн шатанд аж үйлдвэрийн хувьсгал эрчимжиж, хүнс, хөдөө аж ахуйн салбар гэлтгүй бусад бүх салбарт шинэ жишиг тогтон, хамтын хүчээр улс орон, ард түмнээ хамгаалах, хөгжүүлэх боломжийн суурь болно.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
 “Хүнсний хувьсгал”-ын эрчинд хөндөгдөхгүй салбар үгүй
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх