Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

9

Орой унтахаас өмнө идэхэд тохиромжтой хүнс

6

Макро эдийн засгийн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг тайлагнав

4

Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 2.7 их наядаар багасгана

6

Дорнод: Сумдад өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлж байна

13

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх XVII бага хурлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

13

Өндөгтэй хамт хэрэглэж болохгүй хүнсний бүтээгдэхүүнүүд

14

УВС: Үхрийн махны үнэ өсөж 20 мянгад хүрчээ

13

Гадаад худалдааны баланс эерэг гарлаа

10

Монгол орны хүнсний хангамжид малчин эмэгтэйчүүдийн оролцоо их болохыг тэмдэглэв

6

Төрийн айлчлалын хүрээний бизнес форумууд, гадаад хамтын ажиллагаа ба бодит үр дүн уулзалт хэлэлцүүлэг боллоо
ах

244

FOODEX JAPAN 2026-д Монгол Улсаас найман үндэсний үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ танилцуулж, 50 гаруй баялаг бүтээгч үзэсгэлэнг үзэж, туршлага судалж байна

138

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Япон улстай хамтран төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

122

“Хүнсний хувьсгал” НҮТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Батцэцэг эрдэмтдийн зөвлөлийн шинэчлэгдсэн бүрэлдэхүүнд орлоо

111

“Хүнсний хувьсгал”-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн IX хуралдаан боллоо

77

Тогтвортой хөгжлийн төлөөх Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны 2025 оны хэрэгжилтийг хэлэлцэв

61

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх XVII бага хурлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

42

Олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

41

“Цахим эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих” төслийн хүрээнд үндэсний зөвлөлдөх хорооны анхдугаар хурал зохион байгуулагдлаа

32

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөцийг боловсруулж экспортлоход түлхүү анхаарах шаардлагатай байна

25

Японы Гадаад худалдааг дэмжих “ЖЭТРО” олон улсын байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа

24

АЖИЛ ХЭРЭГЧ-ӨГЛӨӨ ЦАЙ ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

22

Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА олон улсын байгууллагын төлөөллүүдтэй уулзаж, санал солилцлоо
ах

ЖАГСААЛТ: Сурагчдын үдийн хоолонд тохиромжтой болон хориглох хүнс

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ЕБС-ийн сурагчдад тохиромжтой болон хориглох хүнсний жагсаалтыг гаргасан байна.

Үдийн хоолонд тохиромжтой хүнс:

  1. Бүхэл үр тариа
  2. Жимс, жимсгэнэ
  3. Сүү, тараг, цагаан идээ
  4. Хүнсний ногоо
  5. Төгс уургийн эх үүсвэр буюу хонь, үхрийн мах

Үдийн хоолонд хориглох хүнс:

  1. Түргэн хоол
  2. Шарсан төмс
  3. Чихэрлэг ундаа
  4. Хийжүүлсэн болон будагтай ундаа
  5. Чихэрлэг амттан
  6. Транс тос, маргарин
  7. Нөөшилсөн бүтээгдэхүүн

зураг

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд “Ерөнхий боловсролын сургуулийн нэг хүүхдэд ногдох хоолны зардлын нормативыг инфляцын түвшин болон суралцагчийн шим тэжээлийн хэрэгцээг харгалзан жил тутам шинэчлэн батлах” гэж заасан байдаг.
Хоолны зардлын норматив гэж нэг хүүхдэд ногдох хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний зардлыг хэлдэг байна.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1,500 төгрөгөөр тогтоож өгсөн байдаг.

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ), Эрүүл мэнд болон Сангийн сайд нарын 2020 оны хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн хоногийн хоолны илчлэгийн хэмжээг:

  • Өдөрт найман цаг ажилладаг цэцэрлэгийн хүүхдүүд хоногт авах илчлэгийнхээ 80 хувийг
  • 24 цагийн цэцэрлэгийн хүүхэд 100 хувь
  • ЕБС-ийн дотуур байранд амьдардаг хүүхэд 100 хувь
  • ЕБС-ийн “Үдийн цай” хөтөлбөрт хамрагддаг сурагчид 15 хувь
  • ЕБС-ийн “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагддаг сурагчид 35 хувийг авахаар заасан байдаг.

“Бага ангийн буюу 6-11 настай хүүхэд хоногт хоолноос авах шим тэжээлийнхээ 35 хувийг сургуулийн хоолноос авах ёстой. Гэтэл өнөөдөр үүний 50 хувийг л үдийн хоолоор олгож байгаа юм. Тиймээс хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, дунд болон ахлах ангийн сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулах чиглэлээр зөвлөлдөж, боломж шийдлийг ярилцаж байна” гэж БШУЯ-наас мэдээлж байв.

2022-2023 оны хичээлийн жилд ЕБС-иудын 597 нь зориулалтын гал тогоотой байсан бол 224 нь зориулалтын бус, хүрэлцээгүй хүчин чадал бүхий гал тогоотой байжээ. Огт гал тогоогүй 9 сургууль байсан байна.

Мөн 2022 оны арванхоёрдугаар сарын байдлаар 75 хоол зүйч, 1,276 тогооч, 464 туслах тогооч, туслах ажилтан ажиллаж байгаа нь өмнөх хичээлийн жилээс хоол зүйч 15 дахин, тогооч 12.9, туслах тогооч, туслах ажилтан 34.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд:

  • Үдийн цай, хоолонд суралцагчийг тэгш хамруулах,
  • Эрүүл, аюулгүй, шим тэжээллэг хоол, хүнсээр хүртээмжтэй хангах,
  • Сургуулийн хоол үйлдвэрлэлд гарал үүслийн, эсхүл мал эмнэлгийн гэрчилгээ, тохирлын баталгаатай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн ашиглах;
  • Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний агуулах, сав баглаа боодол нь стандартын шаардлагад нийцсэн байх
  • Стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн байр, тоног төхөөрөмж, хүний нөөцийг зүй зохистой зохион байгуулах;
  • Орон нутгийн болон үндэсний үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх зэрэг зарчмуудыг тусгаж өгсөн байдаг.
Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
ЖАГСААЛТ: Сурагчдын үдийн хоолонд тохиромжтой болон хориглох хүнс
Хэл солих
Мэдээлэл хайх