ӨМӨЗО-ны Хөх хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр /2023.09.07/ газар тариалан, мал аж ахуйн гаралтай ногоон бараа бүтээгдэхүүн танилцуулах хуралдаан болж байна.
Уг хуралдаанаар хоёр улс хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломж, органик хөдөө аж ахуйг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Үзэсгэлэн 9 сарын 10-н хүртэл үргэлжилнэ.
Мөн Монгол, Хятад хоёр улсын худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж буй тус арга хэмжээний хүрээнд хөрөнгө оруулалтыг татах хурал, форумууд зохион байгуулагдаж байна.