Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол бяслаг” үйлдвэрийг нээж хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах “АПУ” ХК-ийн “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрт ажиллалаа. Энэхүү үйлдвэрийг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид ээ,

Эрхэм хүндэт зочид оо,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, эх орноо эрүүл хүнсээр хангах, хүнс экспортлогч орон болох их үйлсэд хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж буй эрхэм хүндэт Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье!

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Их Хурлаас 36 дугаар тогтоолыг баталж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт ирэх таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэж, Засгийн газраас 223 орчим тэрбум төгрөгийг энэ онд төсөвлөсөн нь хүнсний үйлдвэрлэлд сүүлийн 30 гаруй жилд хийгдээгүй бодит дэмжлэг юм.

Монголчууд эрт үеэс өнөөг хүртэл мал аж ахуйг олон зуун жил үе дамжуулан эрхэлж ирсэн бөгөөд мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, ашиг шимийг нь хүртэж ирсэн арвин баялаг арга уламжлалтай ард түмэн.

Ялангуяа, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл үндэсний онцлогтой хөгжиж, сүү, өрөм, тараг, бяслаг, ээдэм тэргүүтэй цагаан идээ манай иргэдийн өдөр тутмын хэрэгцээ болсон байдаг.

Уламжлалт сүү боловсруулах арга барилыг сүүлийн үеийн дэвшилтэт технологитой хослуулан хөгжүүлж, дэлхийн стандартад нийцсэн сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг цаг үе биднээс шаардаж байна.

Тэгвэл Та бүхэн өнөөдөр монгол үндэстний өвөрмөц өв соёл, уламжлалыг өрнийн дэвшилтэт технологитой уялдуулан орчин үеийн хэрэглээг хангасан 5-6 төрлийн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Монгол бяслаг” үйлдвэрийг нээж, ашиглалтад оруулж байгаад чин сэтгэлийн баяр хүргэе.

Энэ үйлдвэр Монгол Улсын хэмжээнд жил бүр гаднаас импортлон авч байгаа 3000 тонн бяслагийн 10 орчим хувийг эх орондоо үйлдвэрлэхээс гадна үйлдвэрлэлийн хоёрдогч түүхий эдийг боловсруулан, дээд зэрэглэлийн сүүн сархад, уураг үйлдвэрлэх эрчим хүчний хэмнэлттэй техник, технологийн цогц шийдэл бүхий үйлдвэрийг бүтээн байгуулсан нь нэн сайшаалтай.

Энэхүү цогцолбор үйлдвэр ажиллаж эхэлснээр, малын сүүг иж бүрэн ашиглаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж, нүүдлийн уламжлалт арга ухааныг тээж ирсэн малчдад мал сүргээ өсгөн үржүүлж, малын ашиг шим, чанарт анхаарах, сайн чанарын сүү бэлтгэн нийлүүлж, үйлдвэрлэлийг дотоодоосоо түүхий эдээр хангах, тогтмол орлогоо өсгөх, хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох эрүүл органик хүнсийг эх орондоо үйлдвэрлэж, уламжлалт сүүн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах зэрэг олон талын ач холбогдолтой болохыг тэмдэглэж байна.

“Монгол бяслаг” үйлдвэрийг байгуулах санхүүжилтийн тодорхой хувийг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын зээлээр шийдвэрлэсэн нь баялаг бүтээгчдэд бодит дэмжлэг, хэрэгцээ шаардлагыг нь хангасан ажил болж, хүнс үйлдвэрлэгчдийн урмыг сэргээж байна.

Энэхүү цогцолбор үйлдвэрийг бүтээн байгуулахад гар бие оролцсон нийт ажилтан, албан хаагч Та бүхэнд эх орноо эрүүл хүнсээр хангах, улмаар хүнс экспортлогч орон болох их зорилт, үйл хэргийг ажил хэрэг болгохын төлөө хичээн зүтгэж байгаад гүн талархал илэрхийлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Та бүхний үйлс бүхэн сүүн цагаан цацал шиг дэлгэрч байх болтугай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол бяслаг” үйлдвэрийг нээж хэлсэн үг
Хэл солих
Мэдээлэл хайх