Португалийн Анадиа хотын “Destilaria Levira” дарсны үйлдвэрийн хоёр сав хагарсны улмаас хоёр сая гаруй литр дарс гудамжинд асгарсан талаар Jornal de Notícias мэдээлжээ. Харин гудамжинд асгарсан дарсыг цуглуулж, бохир ус цэвэрлэх байгууламж руу урсгасан бол Destilaria Levira үйлдвэрийн дарс хадгалдаг хоёр сав яагаад сүйдсэн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа ажээ.
Харин энэ талаар Анадиа хотын зөвлөлийн дэд ерөнхийлөгч Хорхе Сампайо хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бидний хамгийн их санаа зовж байгаа зүйл бол дарс Сертима голд цутгаж, байгаль орчны сүйрэлд хүргэхгүй байх явдал байлаа. Иймд манай иргэний хамгаалалтын зохицуулагч нар яаралтай арга хэмжээ авч байгаль орчны асуудал гарахаас зайлсхийсэн” гэж мэдээлжээ.