Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх зорилгоор Баян-Өлгий аймаг төрийн байгууллагууд, аж ахуй нэгжүүдийг хүнсээ өөрсдөө бэлтгэх эерэг уриалга гаргажээ.
Энэхүү уриалгад аймгийн цэцэрлэгүүд идэвхитэй оролцож байгаа бөгөөд САГСАЙ СУМЫН БЯЦХАН ТАРИАЛАНЧИД болох цэцэрлэгийн хүүхдүүд өөрсдийн тарьж ургуулсан ургацаа хураажээ. Хүүхдийн эрүүл хооллолт болон жинхэнэ эко эрүүл бүтээгдэхүүнийг бий болгож чадсан Сагсай сумын 1-р цэцэрлэгийн багш ажилчид, хүүхэд багачуудад ажлын өндөр амжилт хүсье