Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Шим тэжээлээр хамгийн баялаг 10 хүнс

Хоолны зохисгүй хэрэглээ нь витамин, шим тэжээлийн тэнцвэрт байдлыг алдагдуулж дархлаа сулрахад нөлөөлдөг учраас бид танд зориулж хүний өдөрт авбал зохимжтой витамны хэмжээ болон тэдгээрийн агууламж хамгийн өндөр 10 хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг бэлтгэн хүргэж байна. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь таны бие организмд шаардлагатай бичил тэжээлээр ханган, бодисын солилцоог сайжруулж, дархлааг дэмжих чухал ашиг тустай. Зөв зохистой хэрэглээ нь таныг аливаа өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх болно.

Хүний өдөрт авах витамин, эрдэс бодисын хэмжээ:

НасВитамин А (мкг)Витамин В6 (мкг)Витамин В12 (мкг)Витамин С (мкг)Витамин Д (ME)Витамин Е (мг)Иод (мкг)Төмөр (мг)
Нярай
0-6 сар4000.10.4404004500.25
7-12 сар5000.30.5504005504
Хүүхэд
1-3 нас3000.50.9156006907-18.0
4-8 нас4000.61.225600790-1009-22.0
Эрэгтэй
9-13 нас60011.845600111209-22.0
14-18 нас9001.32.47560015150-20015
19-70 нас9001.32.4906001515010-13.0
>70 нас9001.72.4906001515010-13.0
Эмэгтэй
913 нас60011.845600111209-22.0
14-18 нас7001.22.46560015150-20020
19-70 нас7001.32.4756001515020-30
>70 нас7001.52.4758001515020-30
Жирэмсэн эхчүүд
19-50 нас7701.92.68560015175-20030
Хөхүүл эхчүүд
19-50 нас130022.812060019175-20020

Хамгийн баялаг 10 хүнс:

  1. Бууцай

Бууцай нь уураг, йод, төмөр, кальци, магни, витамин А, С, Е-г агуулдаг. Үүний зэрэгцээ энэхүү ногооны 100 грамм нь ердөө 23 калл агуулдаг бөгөөд биеэс хорт бодисыг ялгаруулж, дархлааг дэмжиж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмждэг. Бууцай нь хөрснөөс тасалсны дараагаар хурдтай шимт бодисуудаа алдаж эхэлдэг учраас удаан хадгалах тохиромжгүй тул хүнсэндээ шинээр нь хэрэглэж хэвшээрэй.

  1. Хулд загас

Хулд загас нь Омега-3 ба Омега-6 ийн баялаг агууламжтай. Уг тосны хүчлийн зохистой хэрэглээ нь наслалтыг уртасгах эерэг үр дүн үзүүлдэг. Мөн кали, фосфор, хром, витамин В, РР, D агуулдаг. Ийм учраас үс, арьсны тогтолцоо сайжирч, цусан дахь сахарын хэмжээ тэнцвэржиж, альцхаймэр өвчний хөгжлийг сааруулдаг давуу талтай. Мөн загасанд агуулагддаг астаксантин хэмээх антиоксидант нь хөгшрөлтийн процессийг удаашруулдаг. Харин хиймэл үржилд орж бий болсон худалдаанд байдаг зарим хулд загас нь хортой нөлөөтэй, эдгээр витамин, эрдэс бодисыг агуулдаггүй тул та сонголтоо сайтар нягталж байгаарай.

  1. Гадил

Гадил нь өлсөх мэдрэмжийг маш сайн дарахын зэрэгцээ энергийн нөөцийг хурдан нөхдөг. Ердөө 2-3 гадил нь өдрийн кали болон магнийн хэрэгцээг нөхдөг. Ийм учраас зүрх, тархи болон булчингийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг. Мөн түүнээс гадна мэдрэлийн системийг тайвшруулж, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлдэг. Гадил нь триптофан (организмд гарцаагүй шаардлагатай боловч, уг организм нь шинээр нийлэгжүүлэн гарган авч чаддаггүй амин хүчлүүдийг хэлнэ) агуулдаг бөгөөд, энэхүү бодис нь серотониныг задлан сэтгэл санааны байдлыг дэмждэг. Мөн гадил нь бусад жимс, ногоотой харьцуулахад харшил өгөх магадлал хамгийн бага байдаг. Сахарын агууламж өндөртэй учир жимсийг хэтрүүлэн хэрэглэх нь сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.

  1. Чинжүү

Чинжүүн дэх С витамины агууламж нимбэг болон жүржнээс их байдаг. Нэг бүтэн чинжүү нь ховор витамин болох Р-ийн өдрийн хэрэгцээг хангадаг. Уг витамин нь зүрх судасны үйл ажиллагааг тогтворжуулахад шаардлагатай. Хэрвээ чинжүүг өдөр тутмын хоол ундандаа хэрэглэж хэвшвэл цусны даралт хэвийн болж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж, хавдар болон цус харвалтын магадлалыг багасгадаг. Чинжүүний хальс аль зэрэг бага гэмтэл авсан байх тусам дотор агуулагдах витамины агууламж өндөр байдаг. Улаан чинжүү нь илүү чихэрлэг мөн ашигтай гэж тооцогддог ч, ногоон чинжүүнд агуулагдах үрэвслийн эсрэг бодисын агууламж өндөр байдаг.

5. Самар

Самар нь антиоксидант, уураг болон олон төрлийн витамины эх үүсвэр. Ихэнх самар нь ой санамж сайжруулах, хортой хлостериний хэмжээг багасгах, тархины хөгшрөлтийг удаашруулах зэрэг ашиг тустай. Үс болон арьсны эрүүл байдлыг хангахад шаардлагатай бүх эрдэс бодис агуулагддаг. Эерэг үр дүн мэдрэхийн тулд та өдөрт 20-30 грамм самар хэрэглээд үзээрэй. Хамгийн ашиг тустай болон өргөн хэрэглээний гэж тооцогддог самрын төрөл бол хушга. С, В1, В2, РР, каротин, төмөр болон гүний давс зэрэг витамин, эрдэс бодис агуулагддаг. Хэрвээ та тогтмол стресст автаж, хүч тамиргүй болсон мэт мэдрэмж төрж байвал самар танд эрч хүчийг буцааж олгох болно. Харин самрыг халааж хэрэглэх нь ихэнх шимт бодис нь алдагдахад хүргэдэг гэдгийг бүү мартаарай.

6. Цэвэр тараг

Байгалийн цэвэр тараг нь пробиотикийн агууламжаараа тэргүүлэх эгнээнд ордог. Унтахын өмнө уг сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь өл дарахаас гадна хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмждэг. Үүнээс гадна кальцийн эх үүсвэр болдог ба ясны эрүүл байдлыг хангадаг. Цэвэр тараг гэдэг нь найрлагадаа сүү болон бактериаотная закваска л агуулдаг. Өргөн хэрэглээний дэлгүүрээм үүнийг олох амаргүй, гэхдээ өтгөн цэвэр таргаар орлуулах боломжтой юм.

7. Нэрс

Бусад жимс ногоотой харьцуулахад агуулагдах антиоксидантын хэмжээгээрээ нэгдүгээрт нэрс ордог. Үрэвслийг багасгах болон хөгшрөлтийг удаашруулах давуу талуудтай. Ийм ч учраас нэрс нь хөгшрөлтийн эсрэг арьс арчилгааны бүтээгдэхүүний найрлагад түгээмэл ашиглагддаг. Антиоксидантаас гадна нэрсэнд кали, магни, К болон С витамин агуулагддаг. Гол төлөв улаан, нил ягаан болон цэнхэр үр жимсний найрлагад агуулагддаг антиоцан гэх элемент нь нь ой тогтоолт сайжруулах, суралцах чадамжийг дээшлүүлэх, зүрхний шигдээс болохоос сэргийлдэг. Үүний зэрэгцээ зэрлэг байгальд ургасан нэрс нь шимт бодисын агууламжаараа таримал нэрснээс баялаг байдаг. Нэрсэнд агуулагдах витаминууд нь зүрхний үйл ажиллагааг тогтворжуулж, булчин сэргээх үйл ажиллагааг хурдасгадаг ба хэрэв та спортоор хичээллэдэг бол ашиг тус нь илүү мэдрэгдэх нь. Харин нэрс шөнийн хараанд сайнаар нөлөөлдөг гэдэг бол ам дамжсан цуу яриа төдий юм.

8. Брокколи /цэцэгт байцаа/

Цэцэгт байцаа нь хүчтэй антиоксидант болох бета-керотин ба аскорбины хүчил, ясанд эерэг нөлөө үзүүлдэг К витамин, кальци, төмөр, кали, фосфорын маш өндөр агууламжтай. Энэ бүгд нь цэцэгт байцааг хамгийн тэнцвэртэй найрлагатай ногоо болгож байгаа юм. Үрэвслийг дарахаас гадна нүдний эрүүл мэндийг хадгалахад, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих зэрэгт ашиг тустай.

9. Улаан лооль

Улаан лооль нь олон витаминыг агуулдаг. Үүний дунд пектин, каротин, витамин С, Е, В группийн витамин, фолийн хүчил зэрэг багтдаг. Эдгээрийн тусламжтайгаар биеийн дархлаа дэмжигдэж хурдан хугацаанд хүч сэлбэгдэж, ой санамж сайжирч, үс, арьсанд эерэг нөлөө үзүүлдэг. Улаан лооль хавдрын эсүүдийн эсрэг тэмцэх чадвартай ликопин гэх антиоксидантыг агуулдаг нь олон тооны эрдэм шинжилгээний ажлуудаар батлагдсан. Мөн энэхүү антиоксидант нь улаан лоольд “улаан” өнгийг өгдөг байна. Баялаг найрлага, ашигт шим тэжээлтэй ч улаан лоолийг зохистой хэмжээгээр хэрэглэхгүй тохиолдолд харшлах, цаашлаад хууч өвчинд нөлөөлөх сөрөг үр дагаврууд бий болж болзошгүйг анхаарай .

10. Авакадо

Зарим улс оронд авакадо нь ногоо, нөгөөд самар гэж тооцогддог. Асуудлын учир нь түүний найрлагад буй юм. Бусад жимс, ногооноос ялгаатай нь нүүрс усаар бус, уураг болон моно өөх тосоор баялаг юм. Авакадод агуулагдах өөх тос нь хоол идэх дур хүслийг хянах, хортой холостериныг ялгаруулахын зэрэгцээ зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг бууруулдаг ач тустай. Калийн агууламжаараа гадилаас илүүд тооцогддог. Энэ микроэлемэнт нь ус-давсны солилцоог сайжруулж биед стрессийг тэсвэрлэх чадвар үүсгэдэг.

Эх сурвалж: https://edoctor.mn/
Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Шим тэжээлээр хамгийн баялаг 10 хүнс
Хэл солих
Мэдээлэл хайх