Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Э.Одбаяр: Папын айлчлалтай холбоотойгоор манай улсад 10 мянган жуулчин ирсэн

Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүн, Пап Францис Монгол Улсад айлчлаад буцсан. Энэхүү айлчлалын үр дүнгийн талаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаярын Eagle news телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүнийг эх орондоо хэрхэн урьж айлчлуулах болсон талаар ярилцлагаа эхэлье?

-Энэ айлчлал бол манай улсын гадаад бодлогын хүрээнд явагдаж байгаа ажил. Манай улс нээлттэй, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогын үзэл баримтлалтай улс орон. Тийм учраас манайд Далай багш айлчилж л байдаг, Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүн Пап ч айлчиллаа. Хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 31 дэх жил рүүгээ орж байна. Өнгөрсөн жил бид 30 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Өнгөрсөн, орчин цагийн дипломат харилцааны түүхэнд нэг бус удаа манайд айлчлахыг илэрхийлж байсан. Өмнөх Папуудыг ч урьж байсан. Урилгыг хүлээж аваад ирж байсан удаагүй. Өнгөрсөн жил 30 жилийнхээ ойгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг тусгай бие төлөөлөгчөөрөө томилоод албан ёсоор урилгаа бичиж Ватикан руу явуулсан. “Монгол Улс Ватикан улс хоёр дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Үүнийг тохиолдуулан та манайд айлчлаач” гэхээс гадна манай хоёр орны харилцаа 30 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноор эхэлсэн юм биш. Бидний харилцаа эртний түүхийн уламжлалттай. Тиймээс энэ харилцаагаа сэргээе, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад харилцааны хүрээнд явуулж байгаа бодлого үйл ажиллагааных нь цар хүрээ, дотор нь ярьж байгаа зүйлс нэн ялангуяа хүнсний хангамж аюулгүй байдал, тэрбум мод, ногоон хөгжил болон энхийг эрхэмлэсэн гадаад бодлогын хүрээнд НҮБ-ын хүрээнд явуулж байгаа бодлогуудтай Папын ярьж байгаа зүйл нь агаар нэг, үзэл санаа нэг байгаа учраас энэ талаар ярилцаж хэлэлцэе, хамтдаа энэ чиглэлээр үзэл бодлоо солилцож олон нийтэд уриалъя гэсэн хүсэл эрмэлзэл агуулж энэ урилгыг илгээсэн. Пап урилга хүлээж аваад манайд айлчилсан нь түүхэн айлчлал боллоо гэж харж байна.

-Энэ удаагийн айлчлалын мэдээ эртнээс дэлхий дахинд түгсэн учраас дагаж ирсэн хэвлэл мэдээлэл нь маш өргөн цар хүрээнд байлаа гэж харлаа.

-Дипломат харилцаанд улс орнууд харилцан айлчлал хийх гэж байгаа бол долоо хоногийн өмнө эсвэл гурав хоногийн өмнө харилцан тохиролцож цаг, өдөр хоногоо тохироод зэрэг зарладаг. Энэ бол дипломат харилцаанд тогтсон журам. Гэгээн ширээт улс тусгаар тогтносон улс хэдий ч ёслолын журам нь өөр. Бид энэхүү айлчлалыг эрт зарласан нь айлын талаас энэ хүсэлтийг тавьсан. Ватикан улс өөрөө төрийн айлчлалын зарыг эрт зарладаг номтой юм билээ. Бид үүнийг хүндэтгэж үзээд харилцан нээлттэй зарлахад татгалзах зүйлгүй гэж үзсэн учир эрт зарласан. 20 гаруй орны 150 хэвлэл мэдээлэл ирсэн нь эрт зарласантай шууд холбоотой биш л дээ. Папын айлчлалыг дагаад католик орнуудын хэвлэл мэдээлэл өргөн цар хүрээтэй явдаг юм билээ. АНУ-руу айлчлахад нь ч мөн адил 150 гаруй хэвлэл мэдээллийн албан явж байсан байх жишээтэй. Ийм олон хэвлэл мэдээлэл манай улсад дахиад хэзээ ирэх ч билээ. Ингээд бодохоор ач холбогдол ихтэй айлчлал боллоо.

-Ерөнхийлөгч, Пап хоёрын ганцаарчилсан уулзалтаас олон нийтэд мэдээлж болох зүйлсээс сонирхуулж болох уу?

-Албан ёсны хэлэлцээнд хоёр талын бүх төлөөлөгчид орж сууна. Ганцаарчилсан уулзалт бол зөвхөн орчуулагчтайгаа хоёр хувь хүний хооронд ярилцдаг уулзалт. Тэр бүр нээлттэй байдаггүй. Илүү дотно хүн хоорондын харилцаа тэнд үүсдэг. Дэлхийн томоохон асуудлууд болох уур амьсгалийн өөрчлөлт, хүнсний хомсдол зэргийг ярилцсан. Пап дэлхийн өлсгөлөнгийн эсрэг тэмцэх, өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст туслах ёстой гэдгийг их ярьдаг. Тэгэхээр манай Хүнсний хангамж аюулгүй байдлын бодлого болон хөдөлгөөн, эрүүл монгол хүн хөдөлгөөн олон улсын хэмжээнд яаж ойлгогдож явж байна гэдэг дээр хоёр Төрийн тэргүүн ярилцаж санал бодлоо солилцсон. Монгол Улс 13 дугаар зуунаас эхлээд шашин шүтэх эрх чөлөөг нь олгож, хүлээн зөвшөөрч ирсэн. Оюун санааны эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон орон юм аа гэдгийг уулзалтаар Пап тодотгосон. Энэ талаараа олон нийтэд хандаж хэлэх үгэндээ тусгасан шүү. Танай оронд айлчилж байгаагийн хувьд хэлж байгаа үг биш ээ, энэ бол чин сэтгэлээсээ мэдэрч байгаа үг шүү гэж Пап хэлсэн.

-Олон нийтэд хандаж хэлсэн үг нь монголчуудын болон дэлхий дахинд хүрсэн үг болсон. Монголыг маш сайн судалсан байсан. Монгол зохиолчийн шүлгээс иш татсан, Монголыг дэлхийд таниулах олон үгийг хэлсэн шүү дээ.

-Тэгэлгүй яахав. Папын үгийг шимтэн сонссон. Зөвлөхийн хувьд үг үсэг, цэг таслал бүрийг анзаарч уншсан. Орчуулга ч их сайн явсан. Монголчууд биднийг дэлхий дахинд өргөмжлөөд батлаад нотлоод, тамгалаад өгч байна гэсэн үг. Хамгийн чухал үг юу вэ гэхээр “Оюун санаа сүсэг бишрэлийн торгон мэдрэмж танай соёлын мөн чанарын эд эс бүхэнд оршдог учраас гэж байгаад Монгол Улс шашин шүтлэг оюун санааны эрх чөлөөний өлгий нутаг бэлгэ тэмдэг болсон орон байхаас өөр аргагүй юм аа” гэж хэлсэн. Өнгөрсөн жил НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга манайд айлчилсан. Тэр хүн Монгол Улс энх тайвны бэлгэ тэмдэг болсон орон юмаа гэж хэлсэн. Түүхэндээ ч тийм байсан гэж хэлж байлаа. Ромын Папын айлчлалаас хамгийн өндөр ач холбогдолтой үг нь яах аргагүй “Монгол Улс бол оюун санааны шашин шүтэх эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон өлгий нутаг юм аа” гэсэн үг. Энэ бүхэн манай улсын гадаад бодлогод эерэгээр нөлөөлнө.

Манай улсыг католик ертөнцөд төдийгүй дэлхий дахинд олон жилийн үүх түүхтэй, алсын хараатай, зочломтгой, эерэг үзэл бодолтой, энхийг эрхэмлэсэн олон тулгуурт, бие даасан тусгаар тогтносон гадаад бодлоготой улс байдаг юм байна гэдэг мэссэжийг цацчихлаа.

Бид энэ айлчлалаар өөр өөрсдийгөө таньж эхэлж байна. Өдөр тутмынхаа хүндрэл бэрхшээлд түүртээд стресст ороод олон сайн сайхан зүйлийг харахаа больчихсон байсан бол гаднын хүн ирээд босоо бичиг шигээ босоо өөдрөг байх ёстой шүү гэж хэллээ. Монгол гэрийн тооноор мөнх тэнгэр чинь харагддаг шиг байнга тэнгэр газартайгаа холбоотой уужуу тайван сэтгэлтэй яваарай гэж ерөөл тавилаа. Нөгөөтэйгүүр монгол гэр ямар агуу юм бэ. Орчин үеийн хүүхдүүд маань монгол гэрээ мэдэх үү. Монгол гэр гэдэг чинь бүхэл бүтэн амьдралын философи юм. Монгол гэрийн цаана алсын хараа монголчуудын уужуу тайван сэтгэл байгаль дэлхийтэйгээ нэг болж амьдарч чадаж байгаа нүүдэлчин соёл иргэншлийн гол философи ухаан нь монгол гэрээр чинь дамжиж илэрхийлэгддэг юм гэдгийг хэлчихлээ. Үүгээр дамжуулаад Пап дэлхийн уур амьсгалийн өөрчлөлтийн эсрэг тэмцэж байгаа хувь нэмэр Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, ард иргэдээ эрүүл хүнсээр хангах Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал хөдөлгөөн, Эрүүл монгол хүн хөдөлгөөн бүхэн танай тоонон дор байдаг шүү гэдгийг хэлж байгаа.

Монгол Улс НҮБ-ын хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа улс шүү гэдгийг Пап хэлсэн. НҮБ-ын хүрээнд явуулж байгаа бодлого шийдвэр дэлхийн ардчиллын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа. Монгол Улс дэлхийн түүхэнд маш том хувь нэмэр оруулсан тэнгэрт ивээгдсэн сайхан орон гэж хэлсэн.

-Монгол Улсын хувьд хоёр их гүрний хувьд оршдог. Гэхдээ манай улс гуравдагч хөршийн бодлогоо орхигдуулдаггүй гэдгийг энэ удаагийн айлчлал харууллаа.

-Бид 2021 оноос хойш Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалуудыг хоёр талын урсгалтай болгосон. Хоёр том зарчмын өөрчлөлт орсон. Тодруулбал, үр дүнгүй айлчлал хийхгүй, зөвхөн манай талаас айлчилдаг бус айлыг авчирдаг байя. Үр дүнтэй, төлөвлөсөн айлчлалуудыг хийе гэсэн зарчмын өөрчлөлт. Харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэе. Айлын талд харилцан ашигтай хамтын ажиллагааг санал болгоё. Зээл тусламжийн бодлого гэж ярихаасаа илүү харилцан хөрөнгө оруулалт хийж харилцан ашигтай байя гэдэг зарчим манай гадаад бодлогод эрчимтэй хэрэгжээд явж байгаа. Амжилттай хэрэгжиж байгаа нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд харагдлаа. Бид хоёр хөрштэйгөө маш сайн харилцаатай байгаа. Гадаад харилцааны амин судас тэнцвэр байдаг. Тэнцвэртэй гадаад бодлого явуулах ёстой. Гуравдагч хөршийн бодлого идэвхтэй амжилттай хэрэгжиж байгааг өнгөрсөн зургаан сарын хугацаанд хэрэгжсэн өндөр дээд хэмжээний уулзалтаас харж болно. Тоогоор нь аваад үзсэн ч гадаад харилцаа сэргэсэн, улам эрчимжсэн байдалтай байна. Жилдээ дөрвөн айлчлал хүлээж авлаа. Тоон үзүүлэлтээс илүү чанарт бид анхаарах ёстой. Чанар сайтай, ул суурьтай бэлтгэгдсэн айлчлалууд болсон.

-Папын айлчлалын нэг ач холбогдол эдийн засгийн ач холбогдол байв уу?

-Эдийн засгийн ач холбогдол гурав дахь том ач холбогдол гэж харж байгаа.

Нэгдүгээрт, Папын айлчлал улс төрийн өндөр ач холбогдолтой.

Хоёрдугаарт, түүхэн ач холбогдолтой айлчлал боллоо. Энэ хоёр ач холбогдлын дагавар нь эдийн засгийн ач холбогдол. 777 жилийн дараа Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, есөн хөлт цагаан тугийн өмнө гарын үсэг зуруулсан. Төрийн ордны их танхимд сууж дэлхий нийтэд хандаж үг хэлсэн сайхан айлчлал болсон. Эдийн засгийн ач холбогдол Папын айлчлалыг байнга дагаж явдаг юм байна. Мөргөлд ирэхээр бүртгүүлсэн, угтах ёслолыг үзэхээр ирсэн хүмүүсийн тоо 3550. Энэ бол албан ёсны тоо. Албан бусаар 6000-7000 жуулчид ирсэн гэх тоо байна. Энэ олон хүмүүс Папын айлчлалтай холбогдуулаад Монгол Улсыг зориод ирсэн байна. Энэ хүмүүсийн тэн хагас нь МИАТ-аар ирж байгаа. Цаанаа орлого явж байдаг. Улаанбаатарт байгаа зочид буудлууд дүүрсэн байна лээ. АНУ-д хийсэн Папын айлчлалын дараа америкчууд судалгаа гаргасан. 403 сая ам.долларын орлого оржээ гэсэн судалгаа гарсан байна лээ. 1.8 тэрбум католик шашинтай хүн Монгол гэж ийм улс байдаг юм байна, очиж үзэх ёстой юм байна гэдэг бодол төрж байгаа байх. Католик шашны сүмд сүсэгтэн олонтойгоо уулзсан. Папыг авчирсан сүм ховор. Гэтэл Монголд буй католик сүм дээр Пап номлол айлдаад сүсэгтэн олонтойгоо уулзсан. Энэ айлчлал олон жилийн турш манай улсад үр ашгаа өгнө гэж харж байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Э.Одбаяр: Папын айлчлалтай холбоотойгоор манай улсад 10 мянган жуулчин ирсэн
Хэл солих
Мэдээлэл хайх