Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

9

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ

5

МУЭИС-ийн дэргэдэх “Монгол-Япон судалгааны төв” нээлтээ хийлээ

11

“Farm forum 2026” нэгдсэн уулзалт боллоо

13

Ч.Даваабаяр: Газар тариалан, мал аж ахуйн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэхийн тулд орчин үеийн технологи, инновацыг нэвтрүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг салбарын эрдэмтэн, судлаачид онцолж байна

29

Монгол орны ургамлын генетик нөөц, селекци, үрийн аж ахуйн өнөөгийн байдал, урт хугацааны бодлогын шийдэл

61

Эрдэмтдийн зөвлөлийн XI хуралдаан боллоо

19

Монгол орны малын генетик нөөц, үржүүлэг селекци, мал аж ахуйн өнөөгийн байдал, урт хугацааны бодлогын шийдэл

7

Давсны хэрэглээг багасгах аргууд

17

Дэлгэц удаан ширтэх нь нүдэнд болон бие махбодид хэрхэн нөлөөлдөг вэ?

69

Үндэсний үйлдвэрлэгчдэд гадаад ажиллах хүчний талаар мэдээлэл өглөө
ах

405

“Хүнсний үйлдвэрлэл, Технологийн их сургууль” оюутан суралцагчдаа үйлдвэрлэлийн бодит орчинд бэлтгэж байна

227

Үндэсний брэнд “Сүүн зайрмаг”-ийн үйлдвэрт ажиллалаа

69

Үндэсний үйлдвэрлэгчдэд гадаад ажиллах хүчний талаар мэдээлэл өглөө

61

Эрдэмтдийн зөвлөлийн XI хуралдаан боллоо

52

Дотоодын бүтээгдэхүүнийг төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулах ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна

29

Монгол орны ургамлын генетик нөөц, селекци, үрийн аж ахуйн өнөөгийн байдал, урт хугацааны бодлогын шийдэл

28

Хан-Уул дүүргийн ЗДТГ, дэргэдэх алба хэлтсийн албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

27

ЗҮҮН БҮС: МАХНЫ ЧИГЛЭЛИЙН ҮХЭР, ХОНИЙГ ҮРЖҮҮЛЭХ, НООЛУУРЫН ЧАНАРЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ЭКСПОРТОД ЧИГЛЭСЭН МАА-Н ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО БАРИМТАЛЖ БАЙНА

25

АРХАНГАЙ: “Бага хангай” ХХК хөрс хамгаалах технологи ашиглан тариалалт хийж байна

23

ДАРХАН-УУЛ: 50 хоногийн хугацаанд 75 тн нөөцийн мах худалджээ

23

НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах гэж байна

23

Улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна
ах

ДУНДГОВЬ: “Дундговь түншлэл-2023” зах зээлийн өдөрлөг, үзэсгэлэн худалдаа хоёр өдөр үргэлжилнэ

Дундговь аймгийн Мандалговь хотноо 9 дүгээр сарын 21-22-нд үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлах, зах зээлд холбох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, түншлэлийг хөгжүүлэх зорилго бүхий “Дундговь түншлэл-2023” зах зээлийн өдөрлөг, үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

2004 оноос эхлэн жил бүр зохион байгуулж буй зах зээлийн энэхүү өдөрлөгт малчид, тариаланчид, нийтийн хоол үйлдвэрлэгчид, гар урлал эрхлэгчид, оёдолчид, эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож, барилга, барилгын материал, ЖДҮ-ийн тоног төхөөрөмж, уул уурхайн ханган нийлүүлэлт, мэдээллийн технологи, банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, хүнс, хүнсний бүтээгдэхүүн, шинэ техник технологи, гар урлал, бэлэг дурсгал, үндэсний өв уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүнээ сурталчлан, хэрэглэгчдэд танилцуулан борлуулж байна.

Малчин эмэгтэйчүүдийн хувьд төрөл бүрийн ааруул, өрөм, бяслаг, сүү, айраг, нэрмэл гээд уламжлалт цагаан идээгээ бэлтгэн ирснээс гадна тэдгээрийг дахин боловсруулж, үрлэн ааруул, шар сүүн чихэр, хавчуургатай өрөм, цэлцэгнүүр, хайлмаг, цагаан тос, ааруулан чихэр, молоко зэрэг өртөг нэмсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд танилцуулж байгаа нь онцлог байна. Өнгөрсөн жилийн зах зээлийн өдөрлөгтэй харьцуулахад энэ жил сүү цагаан идээний нийлүүлэлт харьцангуй бага, эрэлт ихтэй, үнэ өндөр байна. Нэг кг ааруул 40000, шар тос 40000, нэг литр айраг 8000, идээний ааруул 650000-700000, Ингэний хоормог 10000 төгрөгийн үнэтэй байна.

Энэ жил элдсэн нэхий, ямааны арьсан хүрэм, элдсэн сур, морины эдлэл хэрэглэл, гэрийн оосор бүч зарж буй үйлдвэрлэгчид харьцангуй нэмэгдсэн байна. Гараар элдсэн нэхий 40000, үйлдвэрийн аргаар элдсэн нь 50000, нэг дээлийн үзүүрсгэн арьс 650000-700000, өрхний оосор 15000, хошлон 90000, чагтага 60000, олом 10000, жолоо 20000, зүү ороосон арьсан бүс 1,0 сая, ямааны арьсан хүрэм 350000, нэг бүтэн үхрийн элдсэн сур 600000 төгрөгийн үнэтэй байна.

Аймгийн засаг дарга Ц.Мөнхбат зах зээлийн өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ бизнесийг хөгжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, үйлдвэрлэгчдийг дэмжих аймгийн бодлого, чиглэл, үйл ажиллагааг танилцуулж, цаашид зах зах зээлээ өргөжүүлэх, хамтарч ажиллах түншээ олох, сум, аймаг, цаашлаад бүс нутаг, улсын хэмжээнд, гадаадад ч экспортлох бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлээ тэлэх хэрэгцээтэй байгааг онцолсон.

2023 оны 9 дүгээр сарын байдлаар тус аймгийн хэмжээнд Хоршоо хөгжүүлэх сангаас 70 төсөлд 1,4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, 88 ажлын байр шинээр бий болгон, 50 ажлын байр хадгалагдсан байна. Мөн ЖДҮДС-аас 11 аж ахуйн нэгжид 1,199,4 сая төгрөгийн санхүүжилт олгохоор баталсан байна.

Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг оролцож, “Шинэ хөдөө” төслийн хүрээнд Бизнес хөгжлийн төв, Эрдэнэдалай сумын “Далай баялаг төгөл” хоршоо, Говь-Угтаал сумын “Загийн алим” хоршоо, Сайнцагаан, Хулд, Дэлгэрхангай, Дэлгэрцогт, Луус сумын ЗДТГ болон Хот тохижуулах газарт 5,8 сая төгрөгийн үнэ бүхий 10 хүлэмж өгөхөөр болж, батламжийг гардууллаа. Дээрх байгууллагууд аймгийн ХХААГ-аас хүлэмжээ очиж авах юм.

“Дундговь түншлэл-2023” өдөрлөгийг аймгийн ЗДТГ, ХХААГ, ХХҮГ, БТСГ, МЭХ-ны Дундговь аймаг дахь салбар, ХААҮТ хамтран зохион байгуулж, банк, санхүүгийн байгууллагууд ивээн тэтгэж оролцож байна. Зах зээлийн өдөрлөг 2 өдөр үргэлжлэх ба 8 номинацаар шилдгүүдээ шалгаруулах ажээ.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
ДУНДГОВЬ: “Дундговь түншлэл-2023” зах зээлийн өдөрлөг, үзэсгэлэн худалдаа хоёр өдөр үргэлжилнэ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх