Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Хөдөлмөрч хүнд ээлтэй Монгол Улс

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган аймгуудад ажиллаж, “Хүнсний хангамж,аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд гаргасан төрийн бодлого, шийдвэрүүд хэр бодитой үр дүнд хүрч байгаатай газар дээр нь очиж танилцлаа.

Ард түмний дунд “Хүнсний хувьсгал” гэгдэх болсон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн нийт 5 жил хэрэгжих бөгөөд өнөөдрийн байдлаар нэг жил 4 сарын хугацаа өнгөрөөд байна.

Төрийн тэргүүн хэдий хурдтай ажиллаж, тус хөдөлгөөний хэрэгжих нөхцөлийг шат дараатай бүрдүүлсэн ч хамгийн багадаа 2-3 жилийн дараа бодит үр дүн гарна гэсэн хүлээлт ард иргэд,аж ахуйн нэгжүүдийн дунд байв. Гэтэл төрийн бодлого, шийдвэрүүд батлагдахаас ч өмнө материаллаг бус үр дүнгүүд гарсан. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчдийн эв нэгдэл, итгэл найдвар сэргэж, тус тусдаа, даруу төлөв хөдөлмөрлөдөг байсан бол хамтран ажиллаж, бие биенийгээ дэмжиж, туршлага солилцож эхэлсэн юм.

Харин энэ удаагийн орон нутгийн томилолт “Хүнсний хувьсгал”-ын үр дүн хүлээлтээс ч давчихсан юм байна гэдгийг ил болгов.

Төр шуурхай ажиллан, үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, ХХАА-н салбарын тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх гэх мэт 24 төрлийн дэмжлэг үзүүлсэн. Мөн үндэсний хөдөлгөөний хүрээнд сүүлийн 30 жилд байгаагүй төсвийн дэмжлэгийг хүнс, хөдөө аж ахуйн салбарт үзүүлсэн нь богино хугацаанд үр дүн өглөө. Энэхүү томилолтоор Ерөнхийлөгчийн ажилласан газар бүр шинэ үйлдвэр, шинэ тоног төхөөрөмж, шинэ ажлын байртай угтсан юм.

Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баялаг бүтээгчдийн хийсэн бүтээснийг нь үзэж, санал хүсэлтийг нь сонсон, бодлого шийдвэрт тусгасан нь хийж бүтээж байгаа эдгээр хүмүүсийн зүрхэнд оч асааж, урмаар тэтгэсэн “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хамгийн том үр дүн байлаа. Өмнө нь амиа аргацаагаад, урдах ажлаа л хийе гэж боддог байсан үйлдвэрлэгчид илүү томоор мөрөөдөх болж, үйлдвэрээ томруулж, ажлын байраа нэмэгдүүлж эхэллээ.

Д.Ангар: “Хүнсний хувьсгал”-аас урам авч, махны тахианы аж ахуй байгуулсан

Хэрэв “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн хэрэгжээгүй бол Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах махны чиглэлийн тахианы аж ахуйн “Баялаг тахиа” ХХК-ийг байгуулахгүй байх байжээ. Монгол Улсад тахианы махны хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа ч 90 гаруй хувийг нь импортоор авдаг. Харин “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 19 гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилт тавьсны нэг нь тахианы мах юм. “Баялаг тахиа” компани тус хөдөлгөөний хүрээнд бага хүүтэй, урт хугацаатай зээлд хамрагдан, тоног төхөөрөмжөө гаалийн татваргүй оруулж ирсэн бөгөөд ирэх 5 жилийн хугацаанд тахианы махны дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангахаар зорьж байна. Мөн тус компани тэжээлээ өөрсдөө үйлдвэрлэдэг нь бүтээгдэхүүний үнийг хямд байлгах давуу талтай гэв.

Ким Сон Чёль: Бусдын ургуулж чадахгүй гээд орхисон талбай л надад олдож байсан ч, олон ховор хүнс ногоог амжилттай ургуулж чадсан

Бидний эх орон хөдөлмөрлөж чаддаг хүнд ямар их ээлтэй улс гэдгийг БНСУ-ын иргэн Ким Сон Чёлиос харж болно. Тэрээр 20 гаруй жил уйгагуй хөдөлмөрлөж, нэг ч шантралгүй дахин дахин оролдсоор монголд ургах боломжгүй гэгддэг ховор хүнс, ногоог ургуулж чадсан. Манай хөрсөнд тарьсан ногоо дэлхийн хаана ч байхгүй амттай, эрүүл. Бусад улсад их хэмжээний бордоо, хор цацаж байж ургуулдаг ногоог монголд өөрөөр нь ургуулж болдог нь маш том давуу тал гэв.

Жереми Тиссен: Монгол Улс хөдөлмөрч хүнд ээлтэй, сайхан орон

1993 оноос хойш Монгол Улсад амьдарч буй Жереми Тиссен монголын уламжлалт мал аж ахуйг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан, томоохон баялаг бүтээж буй нэгэн юм. Иргэд нь төв суурин газар бараадах болсон энэ цаг үед орон нутагт сайхан амьдарч болдог гэдгийг тус гэр бүлээс үлгэрлэж болно. Тус аж ахуйн нэгж “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд олгож буй хөнгөлөлттэй зээлийг авахаар арилжааны банкад материалаа бүрдүүлж өгсөн байна.

Д.Батжаргал: Монгол Улсын үхэр сүргийн ашиг шимийг сайжруулахаар зорьж байна

Газар агро ХХК 2012 оноос эхлэн хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2015 оноос МОНГОЛ орны байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицож , нутагшсан махны чиглэлийн “Сэлэнгэ”үүлдрийн үхрийн генефондыг хамгаалах , герефорд үүлдрээр сайжруулан, ашиг шимийн үзүүлэлтүүдийг дээшлүүлэх, стандартын шаардлага хангасан үржлийн хээлтэгч , хээлтүүлэгч өсгөн бойжуулж малчдад бэлтгэн нийлүүлэх зорилгоор мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна. Жилд 150 орчим бух, 150 орчим хээлтэй гунж бусад аж ахуйн нэгжүүдэд нийлүүлдэг.

“Хүнсний хувьсгал”-ын үр дүн газар тариалангийн салбарт хамгийн өндөр байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дахь “Ивэн түрүү” ХХК-ийн тариалангийн талбай, Орхон аймгийн Жаргалант сумын нутагт байрлах “Орхон тариа” ХХК, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Эг тариа” ХХК-ийн үтрэмд ажиллаж, тариаланчидтай уулзлаа.

Д.Бат: “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд үзүүлсэн дэмжлэг тариаланчдад эрсдэлтэй цаг үеийг даван туулахад тус болсон

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дахь “Ивэнтүрүү” компани “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд олгосон бага хүүтэй, урт хугацаатай зээлд хамрагдсан бөгөөд энэхүү дэмжлэг нь байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлийг даван туулж, алдагдалгүй үр ашигтай ажиллах боломжийг олгожээ. Тус компани нь жил бүрийн ургацаасаа дараа жилийн тариалалтандаа зориулан 200-300 тн чанар сайтай үрийг нөөцөлж лабораторийн шинжилгээнд хамруулж нутагшуулан тариалж байгаа нь үр дүнгээ өгч усалгаагүй талбайгаас 24-28 центнер ургац хураан авч байна.

Д.Дэлгэрбаяр: Ажилчдын тав тухтай байдалд анхаарах нь бүтээмжийг нэмэгдүүлдэг

“Орхон тариа” компани нь “Хүнсний хувьсгал”-ын дэмжлэгээр шинэ трактор, өөрөө явагч Туман-3 бодис цацагч худалдан авч, техникийн шинэчлэл хийжээ. Мөн ажилчдын тав тухыг хангах зорилгоор үтрэмийн дэргэд цэцэрлэгжүүлэлт хийж, ажилчдын байранд саун, бассейн, душ, алжаал тайлах болон амрах өрөөг тохижуулж бэлджээ. Ингэснээр ажилчид илүү тогтвор суурьшилтай бөгөөд бүтээмжтэй, үр дүнтэй ажилладаг байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн тариаланчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Тус багт газар тариалангийн 5 аж ахуйн нэгж тариалалт хийдэг. Нийт 7300 га эргэлтийн талбайтай. Мөн Булган аймгийн хувьд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг идэвхтэй дэмжиж, үйл ажиллагаандаа тусгаж ажиллаж байна гэдгийг Булган аймгийн ХХААГ-ын дарга Ч.Амгалан онцолж байв. Тус аймаг намрын ургац хураалтыг тээвэрлэх замыг засварлуулахаар Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Хангал, Бугат, Орхон, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Баян-Агт, Сайхан сумдын 11 гүүр, 9 даваа болон засварлах шаардлагатай 169,9 км замуудын судалгааг хийж, санал хүргүүлсэн байна.

Эдгээр тариаланчид “Хүнсний хувьсгал”-ийн хүрээнд олгосон хөнгөлөлттэй зээлээс 600 сая төгрөгөөс 1,5 тэрбум төгрөг хүртэлх зээлийг авч, тоног төхөөрөмжөө сайжруулан, ажлын байраа нэмэгдүүлж, тулгамдаж байсан асуудлуудаа шийджээ.

Мөн энэхүү хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлснээс хойш газар тариалангийн салбарын тоног төхөөрөмж зардаг аж ахуйн нэгжүүд өндөр үр ашигтай ажиллаж, үйл ажиллагааныхаа цар хүрээг нэмэгдүүлж чадсан байна.

Сүүлийн өдрүүдэд газар тариалангийн бүс нутгуудад хур тунадас орж, ургац хураалтын ажил түр удааширсан боловч энэ жил улаанбуудайн хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах боломж бүрдсэн байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
1
Newest
Oldest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Зочин
2023-10-01 20:41

Еранхийлөгчдөө маш их баярлаж байнаа…

Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Хөдөлмөрч хүнд ээлтэй Монгол Улс
Хэл солих
Мэдээлэл хайх