Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр болон Монгол Улсын цахим хөгжлийн яамны Сайдын зөвлөх Ч.Золбаяр, “Хүнсний хувьсгал” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Мөнхтөр нар 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг Франц улс дахь “Талес” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус компани нь бид бүгдийн итгэж болох ирээдүйг бүтээхийн тулд дижитал болон гүнзгий технологийн инноваци – өгөгдөл, хиймэл оюун ухаан, холболт, кибер аюулгүй байдал, квант технологид хөрөнгө оруулалт хийдэг.

Мөн гол үйлчлүүлэгчид болох төрийн байгууллага, хот, томоохон аж ахуйн нэгжүүд байдаг бөгөөд тэдэнд технологийн дэвшлийг ашиглан өндөр хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг байна.

Бүгд найрамдах Франц улсын Парис хот дахь “Талес дижитал үйлдвэр” нь гурван зүйлийг эрхэмлэн ажиллаж байна. Үүнд:
- Чадвартай хүмүүсийг татах, хөгжүүлэхийн тулд инновацид зориулагдсан нийслэлийн зүрхний шинэ цэг буюу оновчтой байршил
- Үйлчлүүлэгчидтэйгээ ойр байх буюу тэдэнтэй үргэлж харилцаа холбоотой байх
- Ажиллах орон зай, уур амьсгалыг бүрдүүлэх нь илүү их бүтээмжийг бий болгоно гэж үздэг.
