Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

116

COP17 хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байна

159

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, Үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Налайх дүүргийн Үйлдвэрлэл, технологийн парк ХК болон Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

43

MFC East Log: Монос Хүнс ХК 2,730 м² шинэ агуулахын бүтээн байгуулалтаа бүрэн дуусгаж, ашиглалтад орууллаа

61

Монгол–Швейцарын хамтын ажиллагаа

19

Д.Мандах: Жимсний мод тарина гэдэг ирээдүйгээ тарьж байгаа хэрэг

20

ДУНДГОВЬ: Гүний худгийн хүртээмж мал аж ахуйн хөгжлийн тулгуур болж байна

14

ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн байна

22

Д.МАНДАХ: Уламжлалт аргаар тээрэмдсэн гурил их сайхан амттай, шим тэжээлтэй болдог

20

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

24

ДОРНОГОВЬ: Бүтэн хонины мах 500-650 мянган төгрөгийн үнэ хүрч байна
ах

159

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, Үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Налайх дүүргийн Үйлдвэрлэл, технологийн парк ХК болон Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

116

COP17 хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байна

Монгол-Вьетнамын бизнес форум зохион байгуулагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна.

Энэхүү төрийн айлчлалын хүрээнд өнөөдөр (2023.11.02) “Монгол-Вьетнамын бизнес форум” арга хэмжээ БНСВУ-ын Ханой хотод зохион байгуулагдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх форумыг нээж үг хэлэв. Тэрээр форумыг нээж хэлсэн үгэндээ Монгол, Вьетнамын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээвэр, эрчим хүч, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нөөц боломж байгааг онцлон тэмдэглэв.

Тэрбээр түүхэн найрсаг харилцаатай манай хоёр орны ард түмний хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Мөн БНСВУ-ын Шадар сайд Чунг Луу Куанг ​БНСВУ-ын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Фам Тан Конг нар нээлтийн үг хэлэв. БНСВУ-ын Шадар сайд Чунг Луу Куанг тус форумыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал, Бизнес форумын өргөн оролцоо нь хоёр талын улс төрийн харилцааг эдийн засгийн хамтын ажиллагаа болгон өргөжүүлж, харилцааны цоо шинэ хуудас нээж байгааг онцлон тэмдэглэсэн юм.

Форумын үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл өгч, хоёр улсын хооронд хөдөө аж ахуй, мал аж ахуй болон сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт хамтран ажиллах боломжийн талаар вьетнамын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарт дэлгэрэнгүй танилцуулав.Тухайлбал,

  • МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар “Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, боломжууд”,
  • Хүнсний хувьсгал ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Мөнхтөр “Монгол-Вьетнамын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны боломжууд”,
  • АМГТГ-ын дарга Л.Баярмандал “Монгол дахь бизнес боломжууд: Уул уурхайн бус экспорт”,
  • ЭЗХЯ-наас “Монголын бизнесийн болон хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр тус тус илтгэл тавив.

БНСВУ-ын талаас агаарын тээврийн Вьет-Жет групп, Совико групп, Ти Эйч групп, БиАрЖи групп, аялал жуулчлалын Вьен-Пеарл зэрэг компани үйл ажиллагаагаа танилцуулж, монголын талтай хамтран хэрэгжүүлж буй төслүүд болон цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар танилцууллаа.

Бизнес форумд Вьетнам талаас хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан, эм эмнэлгийн хэрэгсэл, эрчим хүч, тээвэр ложистикийн салбарын 70 гаруй аж ахуйн нэгж, Монголын талаас 80 гаруй бизнес эрхлэгч оролцож хамтын ажиллагааны талаар саналаа солилцлоо.

Начанг-Улаанбаатар-Начанг чиглэлийн нислэгийн нээлтийн ёслол боллоо

Мөн бизнес форумын үеэр Вьетнам Улсын Вьет-Жет авиакомпанийн Начанг-Улаанбаатар-Начанг чиглэлийн нислэгийн нээлтийн ёслол арга хэмжээ боллоо. Энэхүү нислэг нь 2023 оны 12 дугаар сарын 15-наас эхлэн тогтмол давтамжтайгаар хийгдэж эхлэх юм.

Форумын төгсгөлд зарим аж ахуйн нэгжүүдийн хооронд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, хоёр талын бизнесийн төлөөлөгчид чөлөөт уулзалт хийж, худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Бизнес форумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим, БНСВУ-ын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгууллаа.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Монгол-Вьетнамын бизнес форум зохион байгуулагдлаа
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх