Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна.
Энэхүү төрийн айлчлалын хүрээнд өнөөдөр (2023.11.02) “Монгол-Вьетнамын бизнес форум” арга хэмжээ БНСВУ-ын Ханой хотод зохион байгуулагдлаа.
Арга хэмжээний үеэр монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулагдаж, 30 орчим үндэсний үйлдвэрлэгчдийн 500 гаруй бүтээгдэхүүн танилцуулагдлаа. Тус үзэсгэлэнг БНСВУ-ын 100 гаруй бизнес эрхлэгчид үзэж, монголын үйлдвэрлэгчдэд хамтран ажиллах, бүтээгдэхүүн худалдан авах саналууд тасралтгүй ирсээр байна.