Өнөөдөр /2023.11.08/ Монгол улсад тохиромжтой цагаан будаа триалах туршилт хийх талаар уулзалт зохион байгуулагдан, салбарын мэргэжилтнүүд болон албаны хүмүүс санал солилцож байна.

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд нэн тэргүүнд монгол оронд тохирсон цагаан будааны сорт сонгох, тариалах тохиромжтой бүс сонгох шаардлагатай гэж үзэж байна.

Иймд 2024 оны 05-10-р сард орчны судалгаа, хөрс, усалгаа, цаг агаар зэргийг Монголын ургамал газар тариалангийн хүрээлэн БНСУ-ын Копиа монгол төв хамтран судлах юм. Мөн БНСУ-аас нийт 10 сортын 20 кг цагаан будааны үр оруулж ирэхээр судлаж байна.
