Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

12

Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг 10 боомтоор экспортолно

7

ХӨВСГӨЛ: 1.5 га талбайд хушин ойг нөхөн сэргээж байна

13

ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд тариалалт 80 гаруй хувьтай байна

12

ӨМНӨГОВЬ: Зөв технологиор даршилсан ногоог удаан хадгалах боломжтой

9

БУЛГАН: 8 га талбайд элсний нүүдлээс хамгаалах ойн зурвас байгуулж байна

12

БАЯН-ӨЛГИЙ: “Нутагтаа эзэн 100:1000” төслөөр 100 га талбайд тэжээлийн ургамал тариална

7

Нэвтрүүлэг №162 | Ерөнхийлөгчийн ажилласан аж ахуйн нэгж, байгууллага, үндэсний үйлдвэрүүд

9

ДОРНОД: Хаврын тариалалт 71 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

16

ДОРНОД: Нийт малын 52 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой

12

СЭЛЭНГЭ: Нарийн, нарийвтар ноост хонины тоо толгой 15.6 хувиар өсжээ
ах

114

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Сүүн зайрмаг” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа

108

“ТЭСО Фүүдс парк” цогцолбор ашиглалтад орж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа 3 дахин өсгөжээ

48

УИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна

26

Ховд: Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж байна

24

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна

21

“Хүнсний хувьсгал”-ын дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна

19

ӨВӨРХАНГАЙ: Зудын эрсдэлийг бууруулах төсөл хэрэгжинэ

17

Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр 3500 ААН, иргэнд зөвлөн туслаж, илэрсэн зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулж байна

16

Нэвтрүүлэг №160 | Монголын анхны хүнсний үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орлоо

16

ДОРНОД: Нийт малын 52 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой

15

ДАРХАН-УУЛ: Төмс, хүнсний ногооны 16 хувийг хангах зорилт дэвшүүлжээ

15

ДОРНОД: Жилд 3000 тонн мах хүнсэнд хэрэглэж байна
ах

Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэхтэй холбоотой конвенцуудын хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран 3 дахь жилдээ “Нэгдсэн Үндэсний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцуудын хэрэгжилтийг хангах” талуудын зөвлөлдөх уулзалтыг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нээж үг хэллээ. Тэрбээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон хөгжлийг эрчимжүүлэх эрх зүйн цогц шинэчлэлийг яаралтай хийх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахын тулд төрийн бүх шатны байгууллагын үүрэг оролцоо, хяналт хариуцлагыг сайжруулах, нийгэм, эдийн засгийн бодлогуудыг ногоон хөгжлийн зорилтуудтай бүрэн нийцүүлэхэд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.

Зөвлөлдөх уулзалтаар Байгаль орчны салбарт Монгол Улс нэгдэн орсон үндсэн тулгуур олон талт гэрээ болох Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал болон Цөлжилттэй тэмцэх асуудлыг зохицуулдаг РИО-гийн гурван конвенцын хэрэгжилтийг хангах төрийн байгууллагуудын салбар хоорондын уялдааг хангах, гарц шийдлийг тодорхойлох, хэрэгжилт үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

Өнөөдрийн байдлаар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарч буй аюул, хор хохирол нь дэлхий нийтийн хэмжээнд агаар мандал, далай тэнгис, мөсөн давхарга, шим мандалд өргөн хүрээнд хурдацтай өөрчлөлтүүдийг бий болгож байна. Хүний хүчин зүйлээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн өнцөг булан бүрд цаг агаар, уур амьсгалын эрс тэс нөхцөлийг бий болгож үүнтэй холбоотой биологийн олон янз байдлын хомсдол болон байгаль орчинд нүүрлэж буй бохирдол, гарз хохирлыг эрчимжүүлж буй нөхцөлд дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч буй хариу арга хэмжээнүүдээ эрчимжүүлж байна.

Үүний нэгэн адил Монгол улс нь газар зүйн байршил, байгаль цаг уур, экосистемийн хувьд уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий орны хувьд цөлжилт, газрын доройтол, гамшигт үзэгдлийн давтамжаас үүдэлтэй сөрөг нөлөөлөл, биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг улс орны нийгэм, эдийн засгийн голлох салбаруудад эрчимжүүлэх онцгой шаардлага тулгарч буй юм.

Тус бодлогын хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтууд, үндэсний хэмжээнд өөрийн орны онцлогт суурилсан бодлогын хэрэгжилтийн салбар дундын оролцоог хангаж, зохицуулалт, уялдаа холбооны ач холбогдлыг нэмэгдүүлэх, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлүүдэд анхаарах шаардлагатайг харгалзан төрийн захиргааны төв байгууллагууд өнөөгийн бодит нөхцөл байдал, шийдэлд хүрэхгүй байгаа асуудлаар зөвшилцөх, хэрэгжилтийг хангах сэдэвчилсэн хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгийн үр дүнд хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, дасан зохицох чадварыг сайжруулах боломжит бүхий л санал санаачилга, бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд талууд идэвхтэй ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэж, амжилттай хэрэгжиж буй санал санаачилгын хэрэгжилтийг дэмжин онцгой анхаарахыг талуудаас хүсэж тодорхой чиглэл, зөвлөмж өгч ажиллалаа.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэхтэй холбоотой конвенцуудын хэрэгжилтийг эрчимжүүлнэ
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх