Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

4

№136 | Хүнсний хувьсгал- Стратегийн түншлэлийн шинэ эрин

42

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Түмэн шувуут” ХК-ийн “АГРОФИЙД” тэжээлийн үйлдвэр болон өндөгний үйлдвэрүүдтэй танилцлаа

33

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд “Түмэн шувуут” тэжээл болон өндөгний үйлдвэртэй танилцлаа

18

Ч.Даваабаяр: Энэтхэгийн 60 гаруй жилийн түүхтэй “Жижиг, дунд үйлдвэрүүдийн холбоо”-той Санамж бичиг байгуулан хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа

24

Энэтхэгийн “Жижиг, Дунд Үйлдвэрүүдийн Холбоо”-той хамтран ажиллана

49

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр Энэтхэг улсын дроны үйлдвэртэй танилцлаа

44

Энэтхэг улстай сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр хамтран ажиллах боломжтой

31

“Монгол-Энэтхэгийн бизнес форум”-д 160 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

21

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр Амелко Кабелийн үйлдвэртэй танилцлаа

21

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Elworld Agro & Organic Foods хүнсний үйлдвэртэй танилцлаа
ах

49

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр Энэтхэг улсын дроны үйлдвэртэй танилцлаа

44

Энэтхэг улстай сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр хамтран ажиллах боломжтой

42

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Түмэн шувуут” ХК-ийн “АГРОФИЙД” тэжээлийн үйлдвэр болон өндөгний үйлдвэрүүдтэй танилцлаа

33

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд “Түмэн шувуут” тэжээл болон өндөгний үйлдвэртэй танилцлаа

31

“Монгол-Энэтхэгийн бизнес форум”-д 160 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

24

Энэтхэгийн “Жижиг, Дунд Үйлдвэрүүдийн Холбоо”-той хамтран ажиллана

21

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Elworld Agro & Organic Foods хүнсний үйлдвэртэй танилцлаа

21

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр Амелко Кабелийн үйлдвэртэй танилцлаа

18

Ч.Даваабаяр: Энэтхэгийн 60 гаруй жилийн түүхтэй “Жижиг, дунд үйлдвэрүүдийн холбоо”-той Санамж бичиг байгуулан хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа

7

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал  хийхээр хүрэлцэн ирлээ

4

№136 | Хүнсний хувьсгал- Стратегийн түншлэлийн шинэ эрин

“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд хүнсний ногооны 85 хувийг дотоодоос хангах боломжтой боллоо

Тариаланчид, үндэсний шилдэг хүнсний үйлдвэрлэгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олсон ололт, амжилтаа дүгнэн, цаашдын зорилгоо хэлэлцэж, шилдгүүдээ тодруулах “Ургацын баяр-2023” ёслол “Корпорэйт конвеншн центр”-т боллоо.

Баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд талархал илэрхийлж амжилт хүсэн ерөөв.

Тэр бээр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд төр, хувийн хэвшил хамтран ажилласнаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, дотоодын хангамж, экспорт нэмэгдэж байгааг тэмдэглэв.

Тухайлбал өнөөдрийн байдлаар 1,857 аж ахуйн нэгж, иргэнд нийт 675 орчим тэрбум төгрөгийн зээл олгож, хүнс, хөдөө аж ахуйн нийт 19 төрлийн үйлдвэрлэлд нэн шаардлагатай 428 төрлийн тоног төхөөрөмжид импортын гаалийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлсэн нь “Хүнсний хувьсгал” эрчимтэй өрнөхөд чухал түлхэц болж байгааг онцлов.

Олсон ололтоо улам бататгаж, цаашид уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, үрийн чанар, хүнсний үйлдвэрлэлийн түүхий эдийн чанар, стандарт зэрэгт онцгой анхаарах шаардлагатайг хэллээ.

Энэ хүрээнд төсөв, хөрөнгө, зээл, санхүүжилт, татвар, даатгал зэрэг эдийн засгийн хөшүүргүүдийг оновчтой, хүртээмжтэй ашиглах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг дэмжих нь чухал байгааг тэмдэглэв.

Нүүдлийн болон эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын ашиг шимийг бүрэн гүйцэд ашиглах, малчдын орлого, амьжиргааг сайжруулах нь “Хүнсний хувьсгал”-ын амин чухал зорилтын нэг гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Малчдын залгамж халааг бэлтгэх, малын эрүүл мэндийг хамгаалах, хоршиж ажиллах, малын үүлдэр угсааг сайжруулах, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах зэрэгт тодорхой үр дүн гаргах хэрэгтэйг хэлэв.

Ялангуяа 2024 онд вакцинжуулалт, био-бэлдмэлийн үйлдвэрлэлд онцгой анхаарч, Монгол Улс малын өвчингүй эрүүл бүс болох зорилтод бодит ахиц дэвшил гаргах шаардлагатайг тэмдэглэв.

Цөлжилт, шороон шуурганы эрсдэлийг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих, хүнс, хөдөө аж ахуйн кластер, цогцолборууд байгуулах, түүхий эд бэлтгэн нийлүүлэлт, борлуулалтын нэгдсэн тогтолцоо, тээвэр, логистикийн сүлжээ бий болгох, жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих, шинэ техник, технологи нэвтрүүлэх, боловсон хүчин бэлтгэх зэрэгт төр, хувийн хэвшил хамтрахын чухлыг хэлэв.

Цаашид хүнсний гол нэрийн 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж, улмаар хүнс экспортлогч орон болохын төлөө төр, засаг, ард иргэд нэгдэн, эх оронч сэтгэлээр хамтран зүтгэхийг уриаллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд төрөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, дэмжлэгийн дүнд энэ жил 175 мянган тонн төмс, 185 мянган тонн хүнсний ногоо хураан авч, төмсний хэрэгцээг 100, хүнсний ногооны 85 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ.

Сонгино, саримс, лууван болон өндөгний хангамж 3-12 хувар өсөж, хүлэмжийн ногоо 27, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 12, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл зургаан хувиар нэмэгдэх төлөвтэй байна.

Энэ жил Монгол Улс түүхэндээ анх удаа хүнсний ногоо хураалтаараа түүхэн дээд амжилт тогтоожээ.

Он гарсаар хүнсний салбарт олон улсын шаардлагад нийцсэн мал төхөөрөх болон мах боловсруулах, бяслаг үйлдвэрлэх 11 үйлдвэр шинээр ашиглалтад орсон байна. Махны экспортоос 277 сая ам.долларын орлого олж, хүнсний бүтээгдэхүүний импорт 12 хувиар буурчээ.

Энэ нь нэг тэрбум гаруй ам.доллароор гадаадаас хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаг манай улс энэ жил 120 сая орчим ам.долларыг эх орондоо үлдээх боломж бүрдүүлсэн гэсэн үг юм.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд хүнсний ногооны 85 хувийг дотоодоос хангах боломжтой боллоо
Хэл солих
Мэдээлэл хайх