Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Үндэстнээрээ ялагч болж үр дүнг нь хамгийн хурдан үзэх хувьсгал бол “Хүнсний хувьсгал” мөн

-Хүнс үйлдвэрлэгчдэд 3%-5% хүүтэй зээл санал болгож, жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой ААН-үүдийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлнө

Дэлхийн Хүнсний хөтөлбөрөөс дэлхий дээр 4 хүн тутмын нэг нь өлсгөлөн байна, харин 5 хүн тутмын нэг нь шим тэжээлийн дутагдалтай гэх өвөрмөц дүгнэлт гаргасан нь хүнсний асуудал хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудал болоод байгааг өгүүлдэг. Мөн НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага /FAO-Food and Agriculture Organization/, Олон улсын валютын сан зэрэг байгууллага 2023 онд хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй асуудлуудаар ОХУ Украины дайн, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, эдийн засгийн шок зэргийг нэрлэжээ.

Ийнхүү бөмбөрцгөөр нь хүнсний хомсдол, өлсгөлөн, хүнсний хямралыг эрчимжүүлж буй хамгийн том хүчин зүйлс нь ОХУ-Украины дайн болон сүүлийн 10-аад жил олон улсын анхаарлын төвд байгаа уур амьсгалын өөчлөлт гэж судлаачид үзэж байгаа аж. Өнгөрсөн оны хувьд ОХУ Украины дайн, Тайваны хоолойн хямрал, хүнсний худалдааны саатал, дэлхийн санхүү, эдийн засгийн шок, Европын эрчим хүчний хямрал зэрэг томоохон үндэстэн дамнасан бэрхшээл тулгарсан жил байв. Ялангуяа ОХУ Украины дайн дэлхийн үр тариа, биологийн болон химийн бордоо, наранцэцгийн үр, тос, мал амьтны тэжээлийн нийлүүлэлтэд хүчтэй нөлөөлж дэлхийн зах зээл дээр огцом үнийн өсөлт үүсгэж байгаа нь ядуу, буурай, хөгжиж буй орнуудад хүндээр тусаж байна гэдгийг зарласаар байгаа юм.
Тэд дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй дээрх асуудлууд нь хэтдээ дараагийн том сорилт хүнсний хомсдол, “хүнсний хямрал”-д хүргэнэ гэдгийг зарласан хэвээр байгаа бөгөөд үүнд өнгөрч буй өвөл түүхэнд байгаагүй хамгийн дулаан өвөл болсон, улмаар 2023 оны зун хүчтэй халж, ган болж магадгүй гэж таамаглажээ.
Дэлхийн Хүнсний Хөтөлбөрт /WFP–World Food Program/ дэлхийн хүнсний даац 8 тэрбум хүртэлх хүнийг тэжээх чадвартай, 8 тэрбум давсан тохиолдолд олон улсын хэмжээнд өлсөглөн, шим тэжээлийн дутагдал, хүнсний хомсдол үүсэх эрсдэлтэй гэж үздэг. Гэтэл НҮБ-ын хүн ам зүйн судалгаагаар 2030 он гэхэд дэлхийн хүн ам 9 тэрбум, 2050 он гэхэд 11.5 тэрбум хүрнэ гэсэн тооцоо бий. Эндээс үзэхэд дэлхийн хүнсний хямрал 2030 онд ноцтой асуудал болж 2050 онд сүйрлийн хэмжээнд хүрэх түгшүүр харагдаж буй.
Өөрөөр хэлбэл, дэлхий дахин хүн амаа өлсгөхгүй байхыг зорьж байхад монголчууд бид цөөн хүн амтай, гадаад хамаарал ихтэй эдийн засагтай орны хувьд хүн амаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь амин чухал асуудал яах аргагүй мөн. Тиймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” нь улс орны аюулгүй байдалтай холбоотой бөгөөд анхаарахгүй өнгөрөх аргагүй сэдэв юм. Ерөнхийлөгч өнгөрсөн оны тавдугаар сард ҮАБЗ-өөр уг асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргасан. Мөн орон даяар Хүнсний хувьсгал эхлүүлэхээр УИХ-ын нэгдсэн чуулганд мэдээлэл хийж үүний дараа УИХ “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг 2022 оны 6 дугаар сарын 17-нд баталсан байдаг.
Одоогийн байдлаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ыг Үндэсний хэмжээний хөдөлгөөн бүрэн хэрэгжих болсноо зарлалаа. Өөрөөр хэлбэл УИХ, Засгийн газраас шаардлагатай бодлого шийдвэрүүдээ гаргачихсан. Үүний үр дүнд ямар бодитой үр дүн гарах вэ гэдгээ одоогоор ингэж тодорхойлсон байна.


Юуны өмнө “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс үйлдвэрлэгчид баялаг бүтээгчдээ зээл, татварын бодлогоор дэмжинэ. Үүнд:

  • 2023 онд банкны салбараас Засгийн газрын хүүгүй татаастай жилийн 3%-5% хүүтэй, 3-5 жилийн хугацаанд нийт 1 их наяд төгрөг хүртэлх хөнгөлөлттэй зээл олгоно.
  • Мөн жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой ААН-үүдийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлнө.
  • Үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал, эрчимжсэн тахианы аж ахуйн үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, тариалсан ААН-үүдийн орлогын албан татварыг 50%-иар хөнгөлнө.
  • Гаалийн албан татвараас хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл импортын гаалийн албан татвараас бүрэн чөлөөлнө гэсэн шийдвэрүүдийг гаргаад байна.

Түүнчлэн дараах төрлийн барааг НӨАТ-аас бүрэн чөлөөлөхөөр болжээ. Үүнд:

  • Газар тариалан эрхлэгчдийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил,
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн,
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдээр боловсруулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг багтжээ.
  • Мөн импортын болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2025 он хүртэл НӨАТ-аас бүрэн чөлөөлөх юм байна.


Энэ бол “Хүнсний хувьсгал”-аас үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн олох том олз биш гэж үү. Үр дүнд нь хүн ардаараа эрүүл, аюулгүй хүнсээр хангагдаж дээр дурдсан хүн төрөлхтөнд тулгарсан өлсгөлөнгийн аюулыг даван туулах юм. Тиймээс “Хүнсний хангамж, аюулгүй байдал” Үндэсний хөдөлгөөн бол цаг үеэ, нөхцлөө хамгийн зөв мэдэрсэн амин чухал ажил” гэдгийг дахин хэлэх ёстой.

Нийтлэлч У.Оргилмаа 2023.03.03

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Үндэстнээрээ ялагч болж үр дүнг нь хамгийн хурдан үзэх хувьсгал бол “Хүнсний хувьсгал” мөн
Хэл солих
Мэдээлэл хайх