Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Баялаг бүтээгч Намсаны Батмөнхийг “Алтангадас” одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан хөнгөн үйлдвэрийн салбарт тасралтгүй 30 жилийн хөдөлмөрөө зориулсан гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлэн “Монлабел” ХХК-ийн үүсгэн байгуулагч Намсаны Батмөнхийг “Алтангадас” одонгоор шагналаа.

Үндэсний үйлдвэрлэгч “Монлабел” компани нь дотоодын үйлдвэрлэгчдийн, ялангуяа хүнсний үйлдвэрлэгчдийн сав баглаа боодол, шошгоны өнгө үзэмж, чанарын шаардлагад нийцсэн олон төрлийн материал дээр, олон төрлийн хаяг шошго үйлдвэрлэдэг баялаг бүтээгч юм.

Төрийн дээд цол хүртсэн баялаг бүтээгч Н.Батмөнх болон “Монлабел” ХХК-ийн хамт олонд баяр хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
2000
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments