Монголын уламжлалт сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдааг Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн үндэсний үйлдвэрлэгчдийн сар шинийн өргөтгөсөн арга хэмжээ 2024 оны 1 сарын 10-наас 2 сарын 10-ны өдрийг хүртэл Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд шинээр ашиглалтад орж буй Шинэ 100 айл худалдааны төвд болно.