Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

6

ДУНДГОВЬ: Өвөлжилтийн бэлтгэл 65 хувьтай байна

9

БУЛГАН: Ургацын гарц өмнөх оныхоос өсжээ

7

ӨМНӨГОВЬ: Ингэний сүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлнэ

8

СЭЛЭНГЭ: Нарийн ноост хонины үүлдэр угсааг сайжруулна

23

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

12

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна

20

Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR компанийн логистикийн төвийн барилга угсралтын ажилтай танилцлаа

25

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

19

Булган аймаг төмс, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна

9

ДУНДГОВЬ: Малын тэжээлийн үйлдвэрлэл мал аж ахуйн тогтвортой байдлыг дэмжиж байна
ах

96

Бизнес эрхлэгчид “Өглөөний цай” уулзалтаар ХБНГУ дахь бизнес аяллаа эхлүүллээ

83

Ч.Даваабаяр: СҮҮ хувьцаат компани “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд хамрагдаж хөнгөлөлттэй зээл авсанаар 16 сая литр сүү малчдаас авдаг байсан бол одоо 32 сая литрийг авч үйлдвэрийн хүчин чадал 2 дахин нэмэгджээ

30

“Хүнсний тогтолцооны өөрчлөлт: Хүнсний аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага, мөшгөх тогтолцоо” хэлэлцүүлэг боллоо

29

УВС: “Намрын ногоон өдрүүд-2026” үзэсгэлэн худалдаа болно

25

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

23

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

23

ХӨВСГӨЛ: Ургац хураалт 65.9 хувьтай байна

23

СҮХБААТАР: Иргэд хашаандаа жимсний мод тарих сонирхолтой болжээ

21

Хар тэнгисээр дамжих улаанбуудайн экспорт сүүлийн есөн жилийн есдүгээр сарын хамгийн доод түвшинд хүрэв

20

Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR компанийн логистикийн төвийн барилга угсралтын ажилтай танилцлаа

19

Булган аймаг төмс, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна

19

ДАРХАН-УУЛ: Ургац хураалт 81 хувьтай үргэлжилж байна
ах

Ч.Даваабаяр: Үндэсний үйлдвэрлэгчдээ төр бодлогоор хамгаалж, төрийн худалдан авалтаар дэмжих ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр үндэсний үйлдвэрлэгч “Альфа Филтер” ХХК-д ажиллалаа.

Өнөөдөр /2024.01.18/ Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Төрийн худалдан авах ажиллагааны газрын холбогдох албан тушаалтнуудын хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Альфа Филтер” ХХК-ийн шүүлтүүрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан, санал хүсэлтийг сонслоо.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дотоодын үйлдвэрүүдээ худалдан авалтаар дэмжиж хүн бүр эх оронч худалдан авалт хийхийг уриалсан. Энэ хүрээнд Ерөнхийлөгч төдийгүй ЕТГ-ын зүгээс хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчдэд анхаарал хандуулж үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан, холбогдох төрийн байгууллагуудыг ч мөн адил үйлдвэрлэгчидтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонс гэдэг шаардлага тавьж байгаа. Энэ нь дотооддоо үйлдвэрлэсэн, нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүнийг төрийн байгууллагын төлөөлөлд таниулах, цаашид төрийн худалдан авалтын үйл ажиллагаанд оролцон бизнесээ өргөжүүлэх, нэр хүндээ өсгөх, ажлын байрыг хадгалах, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг үйлдвэрлэгчдэд олгож буй явдал юм. Тендер шалгаруулалттай холбоотой ирүүлсэн хүсэлтийн дагуу тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаад байна.

“Альфа Филтер” ХХК-ийн Ерөнхий захирал И.Мөнхбат: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дотоодын үйлдвэрүүдээ худалдан авалтаар дэмжиж хүн бүр эх оронч худалдан авалт хийхийг уриалсан. Тэрээр мөн Монгол Улсын Ерөнхий сайд байх хугацаандаа Засгийн газрын 59 дүгээр тогтоол, Засгийн газрын 2019 оны 90 дүгээр тогтоолыг шинэчлэн баталж “Төрийн худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэгчдээс авах” арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэл өгч байсан. Гэвч үндэсний үйлдвэрлэгч нарт тендер шалгаруулалттай холбоотой асуудлууд тулгарсаар л байна. Төр засгийн бодлого шийдвэрүүд бодит ажил хэрэг болоосой гэсэндээ Ерөнхийлөгчийн тамгын газарт хандан үйлдвэрээ танилцуулахыг хүссэн. Хүсэлтийн дагуу Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр Төрийн худалдан авах ажиллагааны газрын холбогдох албан тушаалтнуудын хамт манай үйлдвэрт ирж танилцаж байгаад талархаж байна.

‘’Альфа фильтер’’ ХХК нь олон улсын стандартын шаардлагыг хангасан түүхий эд материалаар төрөл бүрийн тоног төхөөрөмжийн агаарын шүүлтүүр, бүх төрлийн авто машины агаар, тос, түлш, гидрийн шүүлтүүрүүдийг эх орондоо үйлдвэрлэж байна. Өдгөө монгол улсын дотоодын нийт хэрэгцээний 10 орчим хувийг дангаараа ханган нийлүүлж байна.

Олон улсын чанарын тогтолцооны ISO9001:2015, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн менежментийн тогтолцооны ISO45001:2018, Байгаль орчны менежментийн ISO14001:2015 зэрэг стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр ОУ-ын тодотголтой монголдоо анхдагч бүх төрлийн автомашин, тоног төхөөрөмж, барилга байгууламжийн шүүлтүүр үйлдвэрлэгч болж чадсан хэмээн Үйлдвэрлэл, санхүү хариуцсан дарга Энхнаран танилцууллаа.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Ч.Даваабаяр: Үндэсний үйлдвэрлэгчдээ төр бодлогоор хамгаалж, төрийн худалдан авалтаар дэмжих ёстой
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх