Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Канадын малчдаас дор орохгүй хөдөлмөрлөxсөн!

1

Олон улсын харилцаа судлаач, нийтлэлч Д.Баярхүү

“Бүсчилсэн хөгжил”–Монголын эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлов. Шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн зогсох, агаарын бохирдол, түгжрэлийн зөв шийдэл гээд нэн чухал асуудал хэлэлцэж, 6 бүс болгон тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлжээ. Үүнд:

  • Хангайн бүсийн тэргүүлэх чиглэл нь Төрөлжсөн аялал жуулчлал (археологи, амралт, рашаан сувилал, шашин);
  • Баруун бүсийн тэргүүлэх чиглэл: Баруун бүсийн эдийн засгийн коридорыг түшиглэсэн худалдаа, үйлчилгээ;
  • Хойд бүсийн тэргүүлэх чиглэл: Шинжлэх ухаан технологи, аж үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан;
  • Төвийн бүсийн тэргүүлэх чиглэл: Эрчимжсэн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, хил орчмын аялал жуулчлал;
  • Зүүн бүсийн тэргүүлэх чиглэл: Боомт, тээвэр логистик, эрчимжсэн мал ахуй, хил орчмын аялал жуулчлал;
  • Говийн бүсийн тэргүүлэх чиглэл: Уул уурхай, хүнд үйлдвэр, барилгын материалын үйлдвэрлэл гэжээ.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй эрчимжсэн мал аж ахуйн ферм “Занаду Разорбак” ХХК

Би хувьдаа юу гэж харав гэхлээр “нүүдлийн соёл иргэншил” гэж уран сайхандахын эсрэгээр эрчимжсэн хөдөө аж ахуй, эрчимжсэн мал ахуйг Төр-Засгийн дээд түвшинд зарлан тунхаглажээ гэж үзэж байна. “Эрчимжсэн” гэчихлээр яалт ч үгүй фермерийн аж ахуй руу явахаас өөр гарцгүй. Байгаль дээр тааваараа бэлчээд бэлчээр хомсдуулаад үржээд олон мянга болчихдог мал сүргээ цөөрүүлж, чанаржуулж, таваарын эргэлтэд оруулж, бүхэл бүтэн үйлдвэрлэл болгохыг л эрчимжсэн мал ахуй гээд байгаа хэрэг л дээ.

Үүнтэй холбоотойгоор Оттава дахь ЭСЯ-нд захиалж хийлгэсэн судалгаанаасаа сонирхуулъя. Гарчигт өгүүлчихлээ. Тэнд дээд зэргийн ашиг өгдөг мал аж ахуй ба мал сүрэг, малчин байна. Манайд бол ашиг өгөхөөсөө гарлага болох, эсвэл уран сайхны зориулалтаар уярч хайлж, наадамдаж, найрлаж баясуулах олон арван сая мал ба мөнгөний байнгын гачлантай хэдэн зуун мянган малчин байна. Ялгаа нь энэ шүү дээ.

Канад Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 12.29 сая тоо толгой үхэртэй байв. Тэрийг адуулж маллаж бүтээгдэхүүн болгодог 73085 үхрийн фермтэй гэж өмнө дурдсан даа. Үхэр сүргийн тоо толгойг нь Монголтой харьцуулаад үзэж болно. Тэндхийн үхэр сүргийн 40 гаруй хувь нь ганц Альберт муждаа төвлөрдөг. Жилд дунджаар нядалгааны жингээр 1.38 сая тонн мах үйлдвэрлэдэг гэсэн байна. Үхрийн махны үйлдвэрлэл ба гадаад худалдаагаар Канад цойлоод явчихжээ. Манай өмнөд хөрш рүү хүртэл нийлүүлдэг гэж байна. Тэгэхлээр бид үхрийн махны үйлдвэрлэлээ ийм болгоосой гэсэн мөрөөдлөө шууд зарлан тунхаглах хэрэгтэй юм биш үү?

Туршлагыг нь хэрхэн хуулбарлах вэ? Монголчуудын уриа лоозон, хурал зөвлөгөөн, байгаа төрхийг нь юу гэж би хардаг вэ гэвэл ерөөсөө бүгдийг нэг дор төвлөрүүлж, бүгдийг хамж хөгжих гээд хүчээ тарамдуулдаг, үр дүн сайнгүй. Тэгэхлээр Канадын Альберт муж шиг үхэр сүрэг, үхрийн фермерийн аж ахуй бүхий үлгэр жишээ нэг аймаг, дараа нь нэг бүс (ихдээ л 2-3 аймаг) тусгайлан хөгжүүлье. Тэндээ үхэр сүргээ төвлөрүүлж, мах, сүү, арьс ширний чиглэлээр эрчимжсэн аж ахуй хөгжүүлээд экспортын аймаг, экспортын бүс хэмээн өргөмжилье. Тийм аймаг, тийм бүсэд таван хошуу мал өсгөх албатай биш, магадгүй, хонь ямаа үржүүлэхгүй байсан ч болох мэт.

Сүүний үйлдвэрлэлийн туршлага. Монголд таван хошуу малынхаа сүүг 100% сааж үйлдвэрлэл болгоно гэдэг лөөлөө болсон. Хүлээн зөвшөөрнө. Гэхдээ хонь ямаагаа яагаад саахаа больчихсон юм бэ гэдэгт л гол зовинол байна. Канадад 10 000 орчим сүүний ферм байдаг ба сүүний үйлдвэрлэл 2022 онд 9450 сая литрт хүрч байжээ. Их биш, 10 мянган ферм гэдэг нь. Хэрэв манайхан зөвхөн “сүүний” гэж тодотгон хөгжүүлье гэвэл миний ойлголтоор үхэр, хонь, ямааны сүүний 10 мянга байтугай ферм байгуулчхаж болмоор. Тэр их сүүгээ экспортолж болмоор, эсвэл сүүн бүтээгдэхүүний асар том үйлдвэрлэл явуулчхаж болмоор санагдана.

Канадын Альберта мужид байрладаг махны үхрийн ферм

Канадад төрөлжүүлээд үзвэл 9390 хонины, 5627 ямааны, 2825 тахианы, 600 гаруй буга, хандгайн, 975 бизон үхрийн, 7640 гахайн аж ахуй бүртгэгдсэн гэсэн байна. Төрөлжүүлсэн бүртгэл. Манайд ингэж төрөлжүүлэх рүү яаралтай ормоор санагддаг. Бүсчлэхээс гадна төрөлжүүлэхийг яаруулмаар байна.

Канадын Онтарио муж нь (манайхны Төв аймаг гэсэн үг) улсын хэмжээнд шувууны аж ахуйн тоогоор тэргүүлдэг ба гахайн аж ахуй, сүүний үйлдвэрлэлээр хоёрдугаарт ордог. Бас л төрөлжилт явж байна. Төрөлжсөн учраас хөгжсөн байна.

Канадын газар тариалангийн салбар нь 2022 оны байдлаар 36.3 тэрбум кан.доллар буюу ДНБ- ний 1.8 хувийг бүрдүүлдэг ба 250 000 хүн тус салбарт ажиллаж байна. Статистикийн мэдээллээр нийт тариалангийн 90 гаруй хувийг улаан буудай, рапс, гич, арвай, хөх тариа, овьёос, эрдэнэ шиш, шар болон улаан буурцаг эзэлдэг. 2023 онд 9.5 сая га газарт тариалалт хийж, 32 сая тонн улаан буудай хураан авсан гэж байна. Бас л төрөлжилт. Манайхны газар тариалангийн уламжлалт аймгуудыг одоо ч босгож авдаг цаг. Монголын хөрсөнд ургахгүй юм гэж үгүй. Хүлэмжийн аж ахуй эрхлүүлбэл юу ч ургаж болно. Ургасан болгоноо экспортолдог болоход бага зэргийг урам зориг, албадлага орно. Хот суурины хувийн хашаатай болгон ямар нэгэн тариалалт эрхэлбэл болохгүй гэх газаргүй. Өөрөөр хашааны (гэр хорооллын) иргэдэд нийтээр нь эрхлүүлэх өөр ажил алга, тэнд л “Хүнсний хувьсгал” хийчихмээр санагдсанаа дахин давтаж бичье.

Канадын Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарын судалгаа, худалдаа, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын түвшинд маш анхаарч ажилладаг ба тэр нь хөгжлийн стратеги нь юм. Холбооны Засгийн газраас муж, орон нутгийн Засгийн газартай хамтран “Канадын хөдөө аж ахуйн тогтвортой түншлэл” хөтөлбөрийг 2023 оны 4 дүгээр сараас хэрэгжүүлж байна. Нийт 5 жилийн хугацаанд хэрэгжих уг хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ, инновац, цаг уурт тэсвэртэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ, түүндээ 3.5 тэрбум кан.долларын дэмжлэг үзүүлнэ.

Канадад хөдөө аж ахуйн салбар нь үндэсний нүүрсхүчлийн хийн ялгарлын 10 хувийг бүрдүүлдэг. 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулж, 2050 он гэхэд тэг түвшинд хүргэх үүрэг амлалтынхаа хүрээнд 4 тэрбум кан.долларын төсөвтэй “Хөдөө аж ахуйн салбарт уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх хөтөлбөр” гэдгийг 2022 оноос хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн шинэлэг технологи, арга барилыг судлах, нэвтрүүлэх замаар хүлэмжийн хийг бууруулах, нүүрсхүчлийн хийг хөрсөнд хадгалах үр дүнтэй, практик шийдлийг бий болгохын төлөө эрэлхийлэн ажиллаж байна.

Эл хөтөлбөр 185 сая кан.долларын санхүүжилттэй хэрэгжих ба 10 жилийн хугацаанд эрдэмтэд, фермерүүд болон бусад холбогдох талуудтай хамтран байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах, нүүрсхүчлийн хийг хөрсөнд хадгалах аргыг боловсруулах, харилцан туршлага, мэдлэг солилцох амьд лабораториудыг үндэсний хэмжээнд нэмж барьж байгуулах, үйл ажиллагааг нь бэхжүүлэх зорилт тавьж буй. Эдгээр туршилт судалгаа нь газар тариалан эрхлэгчдэд шууд эдийн засгийн үр өгөөжтэй байхын сацуу үер, ган гачиг зэрэг цаг агаарын эрс тэс уур амьсгалаас үүсэх эрсдэлийг урт хугацаанд бууруулахад нөлөөлнө гэж үзжээ.

Канадын Хөдөө аж ахуй, хүнсний яамны 2023-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссанаар тус улс анхны Тогтвортой хөдөө аж ахуйн стратегийг батлахаар ажиллаж байна. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мөн 2028 он гэхэд хөдөө аж ахуйн болон далайн бүтээгдэхүүний экспортыг 95 тэрбум кан.долларт хүргэхийг зорьж байна. Энэ хүрээнд Ази руу гаргаж буй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Филиппиний Манила хотод Хөдөө аж ахуй, хөдөө аж ахуй, хүнсний Энэтхэг- Номхон далайн албыг (Indo-Pacific Agriculture and Agri-Food Office -IPAAO) байгуулахаар шийдвэрлэжээ.

Энэ бүхэн юу юм бэ? Ганц л өгүүлбэр. Канадын малчид, тариаланчдын хөдөлмөрийн үр шим. Өөрсдийнхөө хүнс тэжээлийг 100% давуулан биелүүлээд дэлхийд цойлоод гараад иржээ. Байгалийн өгөгдөл, бурхны хишиг нь канад хүнийг монгол хүнээс олон талаар илүү төрүүлчхээгүй. Иймд IQ өндөртэй монголчууд канадуудаас юугаар дор юм бэ гээд үзээд алдвал яадаг бол?

Нийтэлсэн Д.Баярхүү

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Канадын малчдаас дор орохгүй хөдөлмөрлөxсөн!
Хэл солих
Мэдээлэл хайх