Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

16,489

“ETV телевиз”-ын найруулагч, зураглаач Ш.Баасанжав “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа

18,410

Бизнес эрхлэгчдийн төлөөллүүд Киргиз улсад “Өглөөний цай” уулзалтыг зохион байгууллаа

17,113

Бүгд Найрамдах Киргиз Улс технологийн салбарт шинэ инновац нэвтрүүлж байна

5,557

Бидэнд малын гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулж, Киргиз улсын зах зээлд нийлүүлэх боломж их байна

16,093

“Киргиз-Монголын Бизнес форум” зохион байгуулагдлаа

17,053

Киргиз улсын Өндөр Технологийн Паркийн үйл ажиллагаатай танилцлаа

17,956

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Киргиз Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

18,266

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ

6,447

№129 | Хүнсний хувьсгал – Монголын мал, аж ахуйн салбарын алсын хараа 2025

18,644

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд төрийн дээд одон, медаль хүртээлээ
ах

18,644

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд төрийн дээд одон, медаль хүртээлээ

18,410

Бизнес эрхлэгчдийн төлөөллүүд Киргиз улсад “Өглөөний цай” уулзалтыг зохион байгууллаа

18,266

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ

17,956

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Киргиз Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

17,113

Бүгд Найрамдах Киргиз Улс технологийн салбарт шинэ инновац нэвтрүүлж байна

17,053

Киргиз улсын Өндөр Технологийн Паркийн үйл ажиллагаатай танилцлаа

16,720

“Монголын Эдийн засгийн форум-2025″-ийн хүрээнд “Хүнсний хангамж” сэдэвт хэлэлцүүлэг өрнөлөө

16,489

“ETV телевиз”-ын найруулагч, зураглаач Ш.Баасанжав “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа

16,382

Эрүүл хоол, хүнс гэж юу вэ?

16,093

“Киргиз-Монголын Бизнес форум” зохион байгуулагдлаа

16,005

Монгол түмний их баяр цэнгэл, Үндэсний их баяр наадам эхэллээ! Сайхан наадаарай

15,538

Хятадад цэцэрлэгийн 233 хүүхэд хар тугалгад хорджээ
ах

Канадын фермерийн аж ахуйг хуулбарлачихмаар санж

Олон улсын харилцаа судлаач, нийтлэлч Д.Баярхүү

Бүсчилсэн хөгжлийн тухай саналаа нэмэрлэе. Гэхдээ давтах санаа олон байна. Нийслэлийн энэ их “ТАМ”-ыг гэтэлгэх үндсэн арга зам бол бүсчлэлээр дамжуулж нийслэл дэх хэт төвлөрлийг эрс багасгах, миний хувийн хүсэл бол 70-80% багасгах явдал. Өнгөрсөн 34 жилийн үр дүн юу байв гэхлээр өнөөгийн их тамыг монголчууд хамтран бүтээсэн явдал юм. Юун там билээ гэвэл Монгол орны өнцөг булан бүрээс ядарсан, зүдэрсэн, амиа авч явах чадваргүй, ядуу, золбин бүх иргэнээ нийслэлдээ авчруулж шавуулаад нийгмийн халамж хүртээгээд зүв зүгээр суулгачихсан явдал хэмээн би үздэг. Тэр үзлээсээ татгалзахгүй. Хүн амдаа хуваагаад үз дээ. Статистикийн албан мэдээ: 2.7 сая монгол хүн нийгмийн халамж хүртдэг.

Болж өгдөг сөн бол Хангайн бүсийн бүх аймгуудын хөдөө аж ахуйг дор бичих Канадын фермерийн аж ахуй шиг болгочихмоор. Жуулчдад үзүүлэх, түүхийн хичээлд хэрэглэх нүүдэлчний ганц нэг үлгэр жишээ аж ахуй сумдад үлдэхэд л хангалттай. Үлдсэнийг нь хуйгаар нь фермержүүлэх хэрэгтэй.

Үндсэн сэдэв. Монгол малчдын (хотын ядуу ажилгүй иргэд!) хорыг малтах, хор шар нь буцлаад канадуудаас бид юугаараа дор юм гэж оволзтолоо хөдлөөсэй гэсэндээ бичье. Оттава дахь ЭСЯ, Элчин сайд шавь Э.Сарантогостоо хүсэлт тавиад дараах судалгааг хийлгээд хүлээн авснаа нийтлэл болгон сонирхуулъя. Хөдөө аж ахуйн салбар нь Канад Улсын эдийн засгийн нэг чухал, гол салбар бөгөөд 2022 оны байдлаар 143 тэрбум кан.доллар буюу ДНБ-ний 7 хувийг бүрдүүлж, 2.3 сая хүн тус салбарт ажиллаж байдаг гэжээ.

Эрчимжчихсэн учраас хөдөөдөө тийм цөөхөн хүн ам ажилладаг, гэхдээ бүтээмж нь аугаа. Канадын хотуудад манай нийслэл шиг ядуурал, ажилгүйдэл, түгжрэл, агаарын бохирдол гэж байхгүй. Хөгжлийн оргил руу гарчихсан.

Канад бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортоор дэлхийд 5 дугаарт ордог тэргүүлэгч улсын нэг. Экспортын хэмжээ гэхэд л 2022 онд 92.8 тэрбум кан.доллар байв. Канадын хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний 60%-ийг зөвхөн АНУ руу дангаар импортолдог ба залгуулаад манай өмнөх хөрш Хятад болбоос хөдөө аж ахуй болон далайн бүтээгдэхүүний хоёр дахь гол импортлогч нь юм. 2012 оноос хойших хугацаанд БНХАУ руу гаргаж буй экспорт 75.8%-иар өссөн дүнтэй байна.

Дахиад дэлхийн эн дээр ярья. Канад бол хөдөө аж ахуйгаасаа үхрийн махны 50 % орчим, шар буурцгийн 70%, гахайн махны 70%, улаан буудайн 75%, рапсын 90%, буурцагт ургамлын 95%-ийг экспортолдог. Иймээс Канадын фермерүүдийн (малчин-тариачин) 90% гаран нь, хүнсний үйлдвэрлэлийн 40% нь зөвхөн экспортоос шууд хамааралтай. Өмнөх 10 гаруй жилийн хугацаанд Канадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт 2 дахин нэмэгдэж, улмаар фермерийн аж ахуй эрхлэгчдийн орлого 50%-иар өссөн дүнтэй. Уламжлалт хөдөө аж ахуйн салбарын сацуу сүүлийн жилүүдэд загасны аж ахуй, хүлэмжийн аж ахуй эрчимтэй хөгжиж буй ажээ. Дээр бичсэн олон тоо, хувь, түүнийг бүтээгч 2.3-хан сая хүн ард (нийт хүн ам 36 сая) гээд уг нь атаархмаар, цухалдмаар, тэгснээрээ амгалан хэнэггүй монголчууддаа санаа сэдэл өгчихсөн гэдэг зорилгоо би нуухгүй ээ.

Канад бол яг диваажин бас бишээ. Нийт газар нутгийнх нь 7-хон хувь нь газар тариалан эрхлэхэд тохиромжтой гэж байна. Улсын хэмжээнд нийт 189 874 фермерийн аж ахуйтай. Тэдгээр нь 62.2 сая га газар нутагт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг гэсэн байна. Дийлэнх нь нутгийн баруун хэсгийн Альберт, Саскачеван болон Манитоб, мөн Өмнөд Онтарио болон Квебек мужид байрлах аж. Үлдэх бүх нутаг нь хөдөө аж ахуй, мал аж ахуйд ээлгүй онгон зэрлэг газар болж таарах нь. Зураг дээр хүнсний үйлдвэрлэлийн ерөнхий байршлыг муж мужаар дүрсэлжээ.

Монголд хуулбарлачихмаар хүнсний үйлдвэрлэл гэвэл асар их баялаг туршлага, бас хөгжлийн хөтөч болчих аргачлал байна. Нөгөө л 36 сая хүн амын чинь 2.3 сая гэдгээр бахархан бичиж байна. Канадын хэмжээнд 2022 оны байдлаар 73 085 үхрийн фермд 12.29 сая тоо толгой үхэр бүртгэгдсэн ба үүний 40 орчим хувь нь Альберт мужид байрлана. Жилд дунджаар нядалгааны жингээр 1.38 сая тонн мах үйлдвэрлэдэг.

-Үргэлжлэл бий

Нийтэлсэн Д.Баярхүү

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Канадын фермерийн аж ахуйг хуулбарлачихмаар санж
Хэл солих
Мэдээлэл хайх