Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Ч.Даваабаяр: “Хүнсний хувьсгал”-ыг төр, үндэсний үйлдвэрлэгчид хамтарч хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүнсний 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах, цаашлаад экспортлогч орон болох зорилт тавин “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан хүнсний хувьсгалыг эхлүүлсэн. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нар нийтдээ 300 гаруй баялаг бүтээгчидтэй уулзаж, үндэсний үйлдвэрүүдэд ажилласан байна. Ингэхдээ үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж, холбогдох албаныханд чиглэл өгч бодит дэмжлэгийг үзүүлж ирсэн юм.

“Тод оймс” дотоодын оймсны зах зээлийн 60 хувийг хангаж, 16 улсад бүтээгдэхүүнээ экспортлодог

Тэгвэл энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр үндэсний үйлдвэрүүдэд ажиллалаа. Дотоодын оймсны зах зээлийн 60 орчим хувийг хангахаас гадна дэлхийн 16 улсад бүтээгдэхүүнээ экспортлодог “Тод оймс”-ны үйлдвэр. Тус үйлдвэр нь сарлаг, тэмээний хөөвөр, ноос, ноолуураар түүхий эдээ өөрсдөө бэлтгэх бөгөөд жилдээ 600 тн хонины ноос, 30 тн сарлагийн хөөвөр, 50 тн тэмээний ноос, 8 тн ямааны ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Жилд 10 гаруй сая ширхэг оймс үйлдвэрлэн нийслэл орон нутгийн 14 салбар дэлгүүрүүдээр борлуулж байна.

Б.Баяржаргал: Үндэсний үйлдвэрлэгчид дотоодын оймсны хэрэглээг 100 хувь хангах бүрэн боломжтой

“Тод Оймс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Баяржаргал: Цар тахлын жилүүдэд тухайн үеийн Засгийн газар аж ахуйн нэгжүүдийн дулаан, цахилгааны төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргасан нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах, ажлын байраа хадгалж үлдэхэд томоохон дэмжлэг болсон. Харин одоо биднийг “Хүнсний хувьсгал” шиг хөдөлгөөн өрнүүлэн дэмжвэл олон үйлдвэрүүд хөл дээрээ зогсч, хөнгөн үйлдвэрийн салбар хөгжих үндэс болно.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Миний хувьд одоогоос 4 жилийн өмнө “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хүрээнд тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж байсан. Тухайн үетэй харьцуулахад Тод оймсны үйлдвэр маань 200 гаруй ажилтантай болж өргөжин, тоног төхөөрөмжийн хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлсэн байна. Үйлдвэрээс гарах бүтээгдэхүүний гарц, экспортын хэмжээ нэмэгдсэн сайхан мэдээтэй угтаж байгаад баяртай байна.

“Изи күүк” 10-аад төрлийн хоолны хөлдөөсөн бэлдэц үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг

Үргэлжлүүлэн Монголын хоолны салбарт цоо шинэ өнгө төрхийг бий болгож буй “Изи күүк” старт-ап компанийн үйл ажиллагаатай танилцлаа. “Изи күүк” ХХК нь 2020 онд байгуулагдсан бөгөөд хоол үйлдвэрлэлийн салбарт ухаалаг шийдлийг үндэслэн богино хугацаанд эрүүл ахуйн стандартад нийцсэн, мэргэжлийн тогоочийн амт чанартай хоолыг гэртээ хийж идэх боломжийг бүрдүүлж хоолны хөлдөөсөн бэлдэц үйлдвэрлэдэг. Харьцангүй шинэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа тэд дотоодын хүнсийг ашиглан 10-аад төрлийн хоолны хөлдөөсөн бэлдэц үйлдвэрлэн томоохон сүлжээ дэлгүүрүүд болон ресторан цайны газруудад нийлүүлж байна.

Тус үйлдвэр 30 гаруй ажилтантай, бүтээгдэхүүнээ олон улсын жишигт нийцсэн онлайн такси үйлчилгээний UB cab компанитай хамтран хүргэлт хийдэг

Үйлдвэрлэлийн хувьд хүнсний шим тэжээл, чанарыг алдагдуулалгүйгээр хөлдөөх технологи ашиглан шинэ, эрүүл хүнсийг хэрэглэгчийн гарт хүргэж өгдөг бөгөөд орчин үеийн нийгэмд зайлшгүй байх шаардлагатай шийдэл юм. Харин цаашид бид салбартаа тэргүүлэгч, мастер тогооч нартай хамтран Мэргэжлийн тогоочийн жороор бэлтгэсэн хоолыг худалдаанд нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

“Изи күүк” мэргэжлийн тогоочийн амт чанартай хоолыг гэртээ хийх идэх боломжтой

Ковидын хэцүү үед үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч өнөөдөр тэд 30 мкв үйлдвэрийн байраа 350 мкв болгон өргөжүүлж, бүтээгдэхүүний борлуулалтаа 2 дахин нэмэгдүүлж чаджээ. Одоо тэд ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн хоолны стандартыг 1 ижил болгон бүтээгдэхүүнээ нийлүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд цаашид гадны зах зээлд гарах зорилготой. Тиймээс үйл ажиллагаагаа өргөжүүлж, гадагшаа бүтээгдэхүүнээ экспортлоход Хүнсний хувьсгалын үр нөлөө их гэж үзэж байгаагаа тус үйлдвэрийн хамт олон илэрхийлж байлаа.

“Сор хүнс трейд” ХХК нь 10 гаруй нэр төрлийн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг

“Сор Хүнс Трейд” ХХК нь мах махан бүтээгдэхүүний чиглэлээр 2017 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2021 оноос идэвхитэй үйлдвэрлэл явуулж байна. Тус үйлдвэр нь өнөөдрийн байдлаар хөлдөөсөн бууз, банш, котлет, бөөрөнхий мах зэрэг 10-аад нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж сүлжээ дэлгүүрээр борлуулахаас гадна хоол боловсруулах үйлдвэрийн бэлтгэн нийлүүлэгчээр ажиллаж байна.

Өрхийн үйлдвэрлэлээс эхэлсэн тус компани өдгөө үйлдвэрлэлийн байраа өргөжүүлж харьяа дүүрэгтээ 10 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Харин цаашид үйлдвэрийн байраа өргөжүүлж, бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэх зорилготой. Тиймээс жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлд хамрагдах хүсэлтэй байгаагаа Монгол улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаярт илэрхийлж байлаа.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Том үйлдвэрүүдийг дагаж жижиг, дунд үйлдвэрлэл хөгжинө

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Ч.Даваабаяр: “Хүнсний хувьсгал”-ыг төр, үндэсний үйлдвэрлэгчид хамтарч хийнэ
Хэл солих
Мэдээлэл хайх