Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн шинийн наймны билэгт сайн өдөр “Хүнсний хувьсгал” ТББ-ын Тэргүүлэгчид, удирдах зөвлөлийн гишүүд золголоо.
Энэ үеэр өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа амжилт ололт, алдаа оноогоо ярилцан, хөөрөг зөрүүлэн хуучиллаа.
“Хүнсний хувьсгал” ТББ-ын тэргүүн бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Ч.Даваабаяр тэргүүлэгчид, албан хаагчиддаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, ирж буй модон луу жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг өргөн дэвшүүллээ.
Мөн ахмад тэргүүлэгчдийн зүгээс “ирж буй луу жил нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний ач холбогдлыг түмэн олон илүү сайн ойлгосон, төр хувийн хэвшлийн харилцан ойлголцол улс орныхоо ирээдүйн сайн сайханд хүргэх жим нь болж, хүнс нь эрүүл, хүн ард нь урт настай удаан жаргалтай байх болтугай” хэмээн өлзийтэй ерөөлийг дэвшүүлэв.