Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
ах
ах

Машин жолоодох эрх рүү халдахаас өөр аргагүй

Өршөөгөөрэй, сэдэв зөрлөө. Гэхдээ манай нийгмийн хөндүүр асуудал болчихсон тул би дахин дахин бичихээс өөр аргагүй байна, хүлцээрэй!

Олон улсын харилцаа судлаач, нийтлэлч Д.Баярхүү

Жиргээнээс: –Анх 85 мянган машинтайгаар төлөвлөгдсөн УБ хот одоо 700 мянган машинтай болчхож. Гурван жилийн дараа бараг сая хүрэх нь. Түгжрэлийн гол шалтгаан нь импортын машины замбараагүй хэрэглээ. Зам дээрээ багтахгүй, эрэлт нь их бол илүү үнэ төлсөн нь явж, автомашинуудаа цөөлөх нь зах зээлийн хууль. Хотын дарга хэлсэн бололтой.

УИХ-ын гишүүн шавь Д.Өнөрболороос эшилье, 2023 оны эшлэл: –Нийтийн тээврийг хүртээмжтэй хөгжүүлээгүйгээс түгжрэл бий болж байгаа. Давхардсан тоогоор 2.8 сая зорчилт хийдгээс 66 хувь нь автомашинаар, 20 гаруй хувь нь автобусаар, 10 орчим хувь нь явганаар байна. Энэ ондоо багтаагаад хуулийг батлаад, ирэх оноос хэрэгжинэ гэвэл иргэд 300 метрийн цаанаас хүүхдээ тэврээд алхаад, цэцэрлэгт хүргэж өгнө гэвэл бухимдлыг дээд цэгт нь хүргэнэ. Баяндаа хүмүүс машин унаад байгаа юм биш. Иргэдийн эрэлтэд нийцсэн уян хатан зохицуулалтгүйгээс түгжрэл үүсээд байгааг ойлгох хэрэгтэй гэжээ.

Хотын даргын хэлснийг дэмжиж байна. Мөнгө төлөөд давхицгаа гэж аль 4 жилийн өмнө би бичиж байсан даа. Харин шавьтайгаа санал зөрөлдмөөр байна. Би өөрөө машин барьдаггүй, бусдаар хөөрхийлүүлээд ямагт алхдаг ахмад хүн бичиж байна. Би алхсаар ч явна. Муудсан юм алга. Энэ алхдаг 10 хувиа л нэмчих. Тэр 66 хувиа талаар нь буулгачих. Тэгээд л бол оо!

Иргэдийн 64 хувь нь автомашинаар явж байхад яаж түгжрэлийг яаж бууруулах юм бэ? Энэ ойлгомжтой. Хувийн машин унадаг асуудлыг бид хязгаарлах, хориглох, шахах хэрэгтэй гэсэн бас нэг пост явж байна. Петровис ХХК-ийн захирал О.Содбилэг (УИХ-ын гишүүн асан) хэлжээ:–Бид түгжрэлийн судалгааг хийж үзэхэд хоногт давхардсан тоогоор 200 мянган машин тодорхой зорилгогүй явж, хотын түгжрэлд нөлөөлж байгаа дүн гарсан. Энэ нь халтуурт явж байгаа жолооч нар. Нийтийн тээврийн хүрэлцээ хангалтгүй байгаа. Бид судалгаагаа хуваалцахад бэлэн. Агаарын бохирдлын хувьд шатахууны чанарт анхаарах хэрэгтэй. Дэлхий нийтээр “Евро-5” шатахуун руу шилжсэн. Дизель түлшний хүхрийн хэмжээ “Евро-5” шатахуунтай харьцуулахад 500 дахин их байна. Шатахууны чанарт анхаарвал агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөөтэй. Энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн гэжээ.

Дээр эшилсэн бүх пост зөв л дөө. Гэхдээ миний үнэлэмж ба тайлбар гэж бас байна аа. Хүмүүс баяндаа биш гэхэд машин барих маш их дон, сэтгэл мэдрэлийн өвчтэй (хэнээтэй!) болчихсонд л энэ хотын энэ их гай бугшаад байна. Хөл дүүжлэх унаа! Ардчилсан эрх чөлөөнийхөө буянд машин худалдан авах, эзэмших (бүр хэд хэдээр нь шүү!) эрхээ хэтрүүлж эдлээд одоо нийслэлдээ тэгийн тэг зогсолт үе үе хийгээд, түүндээ огтоос гутардаггүй, юм боддоггүй нэг сая монгол хүний сэтгэл мэдрэлийн өвчний тухай би ярьж байна. Заавал машин зарж амьдарна, заавал импортолно, заавал нийслэлд унуулна гэсэн сүрэг хүний эсэргүүцлийн дуу хоолой Цагаан сарын өмнөхөн дэвэрсэн дээ. Тэр хэдхэн нөхдийг би буруутгах гээгүй. Нийгмээрээ сэтгэл мэдрэлийн ийм дон тусчихсан байгаад л хэргийн учир оршиж байна.

Хөл дүүжлэх унаа! Хөл дүүжлэх унаа! Хөл дүүжлэх унаа!–монголчуудын энэ хэлц үг нийслэл дээр 100% давж хэрэгжээд байгаа төрх нь энэ юм шүү. Түгжрэлийн тухай хууль тогтоомж, түгжрэл хариуцсан бүхэл бүтэн яам, Түгжрэлийн Засгийн газар хэзээ ч дийлэхгүйгээр, нийслэлийн агаарыг бүрхсэн агаарын хэдэн мянган сүлжээ агаарын замтай болоод ч дийлэхгүйгээр машин барих, машин жолоодох, машинд суух нийгмийн донд монголчууд (Та бид!) яг хөтлөгдсөн байна. Одоогийн байдлаар нь би ярьж байна шүү.

Сургуулийн (бас цэцэрлэгийн) хүүхэд болгон эцэг эхийнхээ хувийн тэргээр сургуульдаа хүргүүлж авхуулаад байх юм бол энэхүү түгжрэл 100 жилдээ хэзээ ч арилахгүй ээ.

Албан ёсны статистик тасрахгүй нийтлэгдэнэ. Би ч эшилж аваад хариу гөвөөд байх хоббитой. Юу гэсэн статистик вэ гэвэл ингэж бичжээ. Орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн урсгал тасрахгүй, Монгол Улсын нийт хүн амын 47.6 хувь нь Улаанбаатар хотод амьдрах болж. Үүний улмаас нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 1.8 дахин өсөж, авто замын сүлжээний багтаамжаас давсан тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож буй. Зам тээврийн дэд бүтэц хангалтгүй байгаагаас Улаанбаатар хотын замын 78 хувь нь түгжрэлтэй, гол замын даац гурав дахин хэтэрсэн үзүүлэлттэй. Үүний улмаас иргэд өдөрт 2.4 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд зарцуулна. Статистик мэдээллээр сүүлийн 10 жилийн хугацаанд түгжрэлээс шалтгаалсан алдагдсан боломжийн хэмжээ 11.8 их наяд төгрөгт хүрсэн тооцоо гарчээ.

Нийслэлд нийт их сургуулийн 90 хувь, нийт худалдаа үйлчилгээний 84 хувь, нийт хуримтлалын 81 хувь, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын 76 хувь, нийт автомашины 84 хувь нь байна. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувь Улаанбаатар хотод үйлдвэрлэгддэг. Дэлхийн банкны судалгаагаар манай улс ДНБ-ийхээ 30 хувьтай тэнцэх хэмжээний зардлыг тээвэрлэлтэд зарцуулдаг. Энэ нь бусад улс оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт юм гэжээ.

Миний тэрслүү байр суурь: Бүсчлэлээр дамжуулж нийслэл дэх хэт төвлөрлийг эрс багасгах, миний хувийн хүслээр бол 70-80% багасгах. Өнгөрсөн 34 жилийн үр дүн юу байв гэхлээр өнөөгийн их гайг монголчууд бид хамтран бүтээсэн. Монгол орны өнцөг булан бүрээс ядарсан, зүдэрсэн, амиа авч явах чадваргүй, малаа барсан, ядуу дорой, магадгүй гуйлгачин түүлгэчин бүх иргэнээ нийслэлдээ авчруулж шавуулаад нийгмийн халамж хүртээгээд зүв зүгээр суулгачихсан. Статистикийн албан мэдээгээр бол 2.7 сая монгол хүн нийгмийн халамж хүртдэгийг 3.6 сая хүн амдаа хуваагаад үз дээ!

Тэгэхлээр хотын удирдлагын тавиад байгаа шаардлагыг дэмжихээс өөр гарцгүй ч юм шиг. Монголчуудын машин жолоодох эрхэнд зөвхөн нийслэл дотроо халдахгүй л бол түгжрэл гэгч мөнхийн гайг хэзээ ч гэтэлгэж чадахгүй. Аймагт, хөдөө машин жолоодох эрхийг нь жинхэнээсээ цэцэглүүлмээр байна. Жолооны курс сургуулиуд зөвхөн хөдөө, аймгийн төвүүдэд ажилламаар байна. “Жолооны багш” гэх мэргэжил хөдөөд л үнэд хүрмээр байна. Хөдөөд шатахуун хямд (2-3 дахин) байг, машины импорт чөлөөтэй байг, машины бүх худалдаа хөдөөдөө төвлөрөг.

Нийслэлд аж төрөх гавьяа зүтгэлийг нь шалгуур болгох тухай би зөндөө бичсэн, эсвэл өндөр татвар тогтоож нийслэлд оршин суух иргэний эрхийг худалд, тэгвэл маш том зовлонг бид гэтэлгэнэ. Өндөр татвар төлж нийслэлд ирж суу гэсэн хууль хэрэгжүүлье. Нийслэлд олон жил шигдэж байгаа ч онцын гавьяа зүтгэл (хөдөлмөр, эрүүл аж төрөл!), нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмэргүй иргэдэд өндөр татвар ногдуулж нийслэлээс орон нутаг руу нь шахаж гаргах ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлье!

200 мянган машин тодорхой зорилгогүй тэнэж явдаг юм бол машин жолоодох эрх рүү нь халдахаас өөрөөр эрүүл саруул гарцыг би олж харахгүй байна!

Нийтэлсэн Д.Баярхүү

Хуваалцах
Сэтгэгдэл
Subscribe
Notify of
0 Comments
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Машин жолоодох эрх рүү халдахаас өөр аргагүй
Хэл солих
Мэдээлэл хайх