Ойн газраас байгалиа хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах, мод тарих, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх бичил төсөл хөтөлбөр шалгаруулна.
“Төсөл сонгон шалгаруулах хөтөлбөр”-ийн удирдамжийг нээлттэй зарлахдаа, хашаандаа мод тарьсан туршлагатай, цаашид мод бут, сөөгийн тарьц суулгац ургуулах сонирхолтой, амьдарч буй гудамж, хороо, дүүргийн айл өрхөд мод тарьж, ургуулах, арчлах мэдээ мэдээллийг өгөх, энэ үйл ажиллагаандаа тэднийг татан оролцуулах зэргийг харгалзан 50 айл өрхийг шалгаруулна. Шалгарсан айлд 4×8 хэмжээтэй (32м2 ) нэг хүлэмж, үүнд тарих мод сөөгийн үр, сургалт, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөс гадна төсөлд хамрагдахын тулд 0,07 га өмчилсөн газартай, хашаа нь хүлэмж байршуулах зай талбайтай байх аж.
Төслийг энэ сарын нэгнээс гуравдугаар сарын нэгний хороонд хүлээн авахыг БОАЖЯ мэдээллээ.
Эх сурвалж: https://montsame.mn/