Малчдаас мал, мах худалдан авахад зориулан 100 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүний дагуу мал, мах худалдан авах үйл ажиллагаа үргэлжсээр байна. Тухайлбал, малчдын хотноос амьд хонь худалдан авах ажлыг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдан авч экспортолж байгаа аж.
Өнгөрсөн сар гаруйн хугацаанд 18 аж ахуйн нэгж малчдаас 120 мянган толгой хонь худалдан авч булангийн орнууд руу экспортод гаргажээ.
Эх сурвалж: https://eagle.mn/