
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор батлагдсан УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын хэрэгжилтийн тайланг нарийвчлан тооцох урьдчилсан хэлэлцүүлэг 4 дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт НЗДТГ болон нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагуудын төлөөлөл оролцож нийслэлийн хүн амын хүнсний хангамж, үйлдвэрлэл, аюулгүй байдлын асуудлаар хэлэлцлээ.

Монгол Улсын ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны дарга А.Амаржаргал төлөвлөгөөний биелэлттэй танилцаж, холбогдох албаныхнаас тодрууллаа.




