Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр 2008 оноос хойш үйл ажиллагаагаа тогтвортой явуулан 130 гаруй хүнийг ажлын байраар ханган улсдаа баялаг бүтээж байгаа “Блю Скай Кашемир” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа.
“Блю Скай Кашемир” компани нь ямааны ноолуур, хонины ноос, сарлагийн хөөвөр, тэмээний ноосыг боловсруулан утас болгож, хөнжил, даавуу, алчуур, шааль, ороолт, малгай, өмд, цамц, пальто зэрэг 1000 гаруй нэр төрлийн нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.
Тус компани нь Их Британи, Япон, Итали, Герман, БНХАУ зэрэг улсуудын 250 гаруй иж бүрэн тоног төхөөрөмж бүхий үндсэн 4 цехтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн дэлхийнтэргүүлэгч брэндүүдтэй хамтран ажилладаг бөгөөд дотоод болон гадаадын зах зээлд чанартай, загварлаг бүтээгдэхүүнүүдээ нийлүүлж байна.