Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас 5 бүлэг, 42 заалт, 114 арга хэмжээ бүхий 36-р тогтоолыг баталж, 50 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, 10 гаруй олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчидтэй хамтран хэрэгжүүлж байна. Үүний нэг нь БНСУ-ын Засгийн газрын харьяа Хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын Монгол дахь төлөөлөгч KOPIA Монгол төв юм.

Тэгвэл тус төвийн төлөөллүүдтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон Ерөнхийлөгчийн тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Энх-Орших нар уулзаж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
