Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

1

Шүүх яамны Ц.Чимиддоржийн тухай дурсамж яриа

10

Төв: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сарынхаас 0.3 хувиар өсжээ

13

“Сар шинийн үзэсгэлэн”‘-д худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнд хяналт, шалгалт хийж байна

14

ДОРНОГОВЬ: “Цагаан сар-2026″ нэг цэгийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулна

131

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Грийн Групп”-ийн гоймонгийн үйлдвэрт ажиллалаа

10

“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэнд 40 гаруй аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ танилцууллаа

34

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэнг нээж үг хэллээ

25

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байна

56

“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн болж байна

77

Байгалийн гаралтай жимсний охь агуулсан “Бурамхан брэнд”-ийн чихрийн үйлдвэрт ажиллалаа
ах

131

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Грийн Групп”-ийн гоймонгийн үйлдвэрт ажиллалаа

77

Байгалийн гаралтай жимсний охь агуулсан “Бурамхан брэнд”-ийн чихрийн үйлдвэрт ажиллалаа

56

“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн болж байна

34

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэнг нээж үг хэллээ

25

Төмсний арав гаруй сортыг шалгаруулж үйлдвэрлэлд нэвтрүүлжээ

25

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байна

19

Сайн үүлдрийн малыг өсгөхөд ихээхэн анхаардаг байжээ

18

ХОВД: Махны үнэ 2000-4000 төгрөгөөр нэмэгджээ

16

ТӨВ: Нөөцөөс өвс, тэжээл борлуулж эхэллээ

15

Нөөцийн махыг 13-15 мянган төгрөгөөр борлуулж байна

14

ДОРНОГОВЬ: “Цагаан сар-2026″ нэг цэгийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулна

13

Сүүлийн 34 жилд 30 гаруй мянган га талбайд тариалалт хийж байна
ах

ӨВӨРХАНГАЙ: “Өв-Од” цех оргил ачаалалтай үедээ сард 2500 кг ааруул үйлдвэрлэдэг

Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулдаг Өв-Од ааруулын цех өнгөрсөн зун нутгийн малчдаас 5000 литр ямааны сүү худалдан авч боловсруулан, 500 кг ааруул, 100 кг ээзгий, 750 орчим тогооны өрөм худалдаанд гаргасан байна. Мөн 43 мянган кг аарц худалдан авч, 13450 кг ааруул үйлдвэрлэжээ.

Үйлдвэрийг үүсгэн байгуулагч П.Одонтуяа 2009 оноос анх үйл ажиллагаагаа эхлүүлж, сарлагийн сүүгээр зөвхөн хорхой ааруул хийж эхэлсэн бол өдгөө төрөл бүрийн хэвтэй ааруул, шимийн архи, шар тос, өрөм, ээзгий зэрэг 18 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Мөн таван төрлийн идээг багтаасан бэлгийн багцыг худалдаанд гаргаснаар аймгийнхаа нэрийг гаргасан брэнд бүтээгдэхүүн болж чадсан юм.

Тэрбээр хүнсний технологич мэргэжилтэй бөгөөд өөрийн сурч мэдсэн зүйлээ ээжийнхээ зааж өвлүүлсэн туршлагатай хослуулан гэр бүлийнхээ хамтын хүчээр цагаан идээний томоохон үйлдвэрлэлийг бий болгожээ.

2023 онд “Билэгт арвин од” ХХК-ийг байгуулан үйл ажиллагаагаа өргөжүүлж, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлтэй зээлд хамрагдсанаар эргэлтийн хөрөнгөтэй болж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлээд байна.

“Цагаан идээний үйлдвэрлэл нь улирлын чанартай байдаг. Өвөл, хаврын улиралд үйлдвэрлэлээ зогсоохгүйн тулд зун, намрын цагт түүхий эдээ сайн нөөцөлж авдаг. Үүний тулд хөрөнгө мөнгө, агуулах байр сав их хэрэгтэй болдог. УИХ-аас баталсан 36 дугаар тогтоол үйлдвэрлэгч бидэнд маш өгөөжтэй, үр дүнтэй байлаа. Энэ хүрээнд хөнгөлөлттэй зээл авах боломж олдож, үйлдвэрийн төхөөрөмжөө сайжруулж авсан” хэмээн П.Одонтуяа хэлж байлаа.

Одоогоор сард 1500 кг ааруул үйлдвэрлэх хүчин чадалтай болоод байна. Оргил ачаалалтай үед буюу энэ жил сар шинийн баярын өмнө 2000-2500 кг ааруул үйлдвэрлэжээ. Ойролцоох сумдын малчдаас сүү, аарц зэрэг түүхий эдээ тогтмол авч, кластер хэлбэрээр хөгжиж байгаа гэнэ.

“Өв-Од” цех нь зургаан хүнийг ажлын байраар хангаж, өөрийн аймагтаа болон Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Мэргэжлийн байгууллагын лабораторид улирал тутам бүтээгдэхүүнээ шинжлүүлж, хүнсний чанар стандарт, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллахаас гадна хуванцар савыг халж, хүнсний зориулалтын ган сав, модон хөөрцгийг захиалгаар хийж байна.

“Өв-Од” цехийн хамт олон улс, аймгийн хэмжээний томоохон үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож, “Орон нутгийн брэнд бүтээгдэхүүн”, “Чанарын шилдэг бүтээгдэхүүн”, “Стандартын шаардлага хангасан сав суулга хэрэглэдэг байгууллага” зэргээр шалгарч, зорилтот жилийн хүрээнд зарласан болзолт уралдаанд хоёрдугаар байрт оржээ. Цаашид үйлдвэрлэлийн стандарт шаардлага хангахуйц ажлын байртай болох шаардлагатай байгаа, энэ асуудлыг зорилго болгоод биелүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна гэлээ.

Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/339212

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
ӨВӨРХАНГАЙ: “Өв-Од” цех оргил ачаалалтай үедээ сард 2500 кг ааруул үйлдвэрлэдэг
Хэл солих
Мэдээлэл хайх