Эмээлтэд байрлалтай мах боловсруулах үйлдвэрт чанарын шаардлага хангахгүй байж болзошгүй мах бэлтгэж байна гэсэн иргэний мэдээллийн мөрөөр Нийслэлийн мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид 3 дугаар сарын 17-ны өдөр газар дээр нь ажиллалаа.
Тухайн үйлдвэрийн агуулахад хадгалагдаж байсан мах, махан бүтээгдэхүүний төрөл тус бүрээс дээж авч, дээжийг Нийслэлийн мал эмнэлгийн газрын лабораторид хүргүүлэн, үйлдвэрийг лацдан битүүмжилж, үйл ажиллагааг нь түр зогсоогоод байна.
Дашрамд дурдахад ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газар, НМЭГ-ын улсын ахлах байцаагчид хамтран шаардлага хангахгүй 47.64 тн махыг устгажээ.