“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээр боловсруулах салбарын аж ахуйн нэгж, иргэдэд“ Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээл”-ийн хөтөлбөрийн хүрээнд 2023 онд нийт 1,956 зээлдэгчид 832.7 тэрбум төгрөгийн зээл олгосон.
Энэхүү зээлийн үр дүнд дотоодын үйлдвэрлэгчдийн хүчин чадал нэмэгдэхийн зэрэгцээ бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж тухайн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө үүрэг улам бүр өснө.
Манай Улс одоогоор худалдааг зохицуулах чиг үүрэг бүхий тусгайлсан төрийн захиргааны байгууллагагүй, худалдааны хууль эрхзүйн хэрэгжилт сул, үндэсний хэмжээнд худалдааг хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө байхгүй, үйлдвэрлэл, худалдааны бодлогын уялдаа хангалтгүй байна.
Иймд нэн тэргүүнд дотоод худалдааны нөөц боломжоо бүрэн оновчтой ашиглах, дотоод худалдааг хөнгөвчлөх зорилгоор хүнсний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллана.