Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөлийн энэ оны анхдугаар уулзалт амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга А.Амаржаргал оролцож, Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал хөдөлгөөн, үйл ажиллагаан дахь лабораториудын оролцоо, тэдгээрийн хамтын ажиллагааны талаар танилцуулж, санал бодлоо солилцов. Зөвлөлийн анхдугаар уулзалтад үндэсний хэмжээнд итгэмжлэгдсэн лабораториудын 60 гаруй мэргэжилтэн, төлөөллүүд оролцсон байна.
Хүнсний лабораториудын зүгээс Хүнсний аюулгүй байдал, хангамжийг сайжруулахад зөвхөн төрийн төдийгүй хувийн хэвшлүүдийн лабораторийг адилхан үүрэг оролцоотойгоор оролцуулах, лабораторийн салбарыг хөгжүүлэхэд тогтолцоог хөгжүүлж, нэг чиг удирдлагаар хангадаг байхад дэмжлэг үзүүлж ажиллах талаар санал солилцлоо.
Мөн уулзалтын үеэр Стандарт хэмжил зүйн төв, Итгэмжлэлийн Үндэсний төв, Байгаль орчны яамны төлөөлөллүүд оролцож лабораториудын хамтран ажиллах, тулгамдаж буй асуудлаар цаашид хамтран ажиллах боломжийн талаар мэдээлэл солилцож оролцлоо.