Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

5

Төв аймаг Зуун мод хот Энэ жил бүтээгдэхүүний нэр төрөл олширчээ

3

Төв аймаг Зуун мод хотод Бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх жилийнхээс нэмэгджээ

6

№ 147 | Эх оронч худалдан авалт – Үндэсний үйлдвэрлэл 2026

35

“Хүнсний хувьсгал” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын талх, нарийн боов үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын тэргүүн Б.Мөнхзул Үндэсний брэнд бүтээж, Монгол хүний чадамжийг өсгөж байгаа нь бидний бахархал

11

ӨМНӨГОВЬ: Хөдөө аж ахуйн салбарт 16.4 тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлжээ

10

ЭКСПОРТЫН БҮРДҮҮЛЭЛТ ИЛҮҮ ХЯЛБАР БОЛЛОО

2

Хүүхдэд “хортой” хүнс сурталчлахыг хоригложээ

4

Экспортын гарал үүслийн гэрчилгээ бүрэн цахимжиж гаалийн бүрдүүлэлт хялбаршлаа.

11

ОРХОН: Энэ хавар 200 тн нөөцийн мах нийлүүлнэ

15

Хувийн хэвшлийн нэгдсэн ойлголт, уялдаа холбоог бэхжүүлэх зорилготой уулзалт зохион байгуулагдлаа
ах

144

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хоногт 100 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий бүрэн автомат үйлдвэр ашиглалтад оржээ

64

“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн болж байна

38

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирал Б.Батцэцэг эрх зүйн чиглэлээр магистрын диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа

36

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэнг нээж үг хэллээ

35

“Хүнсний хувьсгал” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын талх, нарийн боов үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын тэргүүн Б.Мөнхзул Үндэсний брэнд бүтээж, Монгол хүний чадамжийг өсгөж байгаа нь бидний бахархал

28

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байна

26

“Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн 1000 орчим ЖДҮ эрхлэгч оролцож байна

16

“Сар шинийн үзэсгэлэн”‘-д худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнд хяналт, шалгалт хийж байна

16

ДОРНОГОВЬ: “Цагаан сар-2026″ нэг цэгийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулна

15

АРХАНГАЙ: Цагаан идээний борлуулалт 120 сая төгрөгт хүрчээ

15

Хувийн хэвшлийн нэгдсэн ойлголт, уялдаа холбоог бэхжүүлэх зорилготой уулзалт зохион байгуулагдлаа

13

“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэнд 40 гаруй аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ танилцууллаа
ах

Шингэн хүнс хадгалах зориулалтын усны сав дотооддоо үйлдвэрлэж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эко усны сав” ХХК-ны үйлдвэрт ажиллалаа. Тус үйлдвэр нь БНСУ-аас өндөр нягтралтай полиэтилен HDPE буюу олон улсын чанарын гэрчилгээтэй түүхий эд ашиглан хоногт 680 ширхэг усны сав үйлдвэрлэх хүчин чадалтай.

“Монголд үйлдвэрлэв” шошготой усны сав нь химийн хорт бодис ялгаруулдаггүй, хүнсний чанарыг муутгахгүйгээр удаан хадгалдаг онцгой давуу талтай. Ус, сүү, айраг, цагаан идээ зэрэг шингэн хүнс хадгалахад химийн урвалд орохгүй, элдэв амт, үнэр шингэхгүй, хөгц, мөөгөнцөр үүсэхгүй, зэвэрдэггүй, хөнгөн, бат бөх шинж чанартай, -80ºС+180ºС хэмд тэсвэртэй. Битүүмжлэл сайтай, том амсартай тул угааж цэвэрлэх, ариутгах, хатаахад хялбар. Нэмэлтээр суурилуулдаг цорго нь саван дахь шингэнийг юүлэхэд хялбар, өөрт нь буй ховил суваг нь эвдэрч гэмтэхгүй, ачаалал даах чадварыг нь нэмдэг. Мөн үйлдвэрлэх, дахин боловсруулахад эрчим хүч, ус ашиглалт, хаягдал  багатай, байгальд ээлтэй, хөгжингүй орнуудын стандартад нийцсэн  эко бүтээгдэхүүний давуу талуудыг тус үйлдвэрийнхэн онцоллоо.

Манай улс сав баглаа боодлынхоо 70 хувийг импортоор авч, 30 хувийг нь дотооддоо үйлдвэрлэдэг. Импортын сав баглаа боодлын 97 хувийг урд хөршөөс авдаг. Нийт сав баглаа боодлын 60 хувийг хүнсэнд хэрэглэдэг бөгөөд дийлэнх нь аюул дагуулах 3,6,7 гэсэн тэмдэглэгээтэй байдаг. Тиймээс зориулалтын бус савыг хэрэглээнээс халахын тулд савыг саваар солих ажлыг эхлүүлэх аж.

БНСУ-ын “Dae Lim chemical” компанийн хүнсний зориулалттай, HDPE 5502 буюу нэн өндөр нягтралтай, хэт ягаан туяа, чийг, химийн бодист тэсвэртэй, хөнгөн түүхий эд ашиглан 60-100 литрийн багтаамжтай шингэн хүнсний савыг үйлдвэрлэж байна.

“УСНЫ ЭКО САВ” шинэ үйлдвэр нь хортой хоргүй хавдар, олон төрлийн өвчний голомт болсон хуванцар савны буруу хэрэглээг бууруулж, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад бодитой хувь нэмэр оруулах нийгмийн хариуцлагатай бүтээн байгуулалт болсныг албаныхан онцолж байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд сав, баглаа, боодлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн жил 22 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Энэ жил 60 орчим тэрбум төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зээл хэлбэрээр олгохоор төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл нэг аж ахуйн нэгжид гурав хүртэл тэрбум төгрөгийн зээл олгох аж.

Хуваалцах
Сэтгэгдэл
1 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
2024-08-11 17:20

Хаанаас худалдаж авах юм бэтэгээд

Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Шингэн хүнс хадгалах зориулалтын усны сав дотооддоо үйлдвэрлэж эхэллээ
Хэл солих
Мэдээлэл хайх