Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

10

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Ховд аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр аймгийн “Хан Алтайн Инээмсэглэл” ББН-ийн захирал Т.Отгонхишиг сонгогдлоо

22

”Хүнсний хувьсгал”-ын үр дүнд Ховд аймагт шинээр таван мал төхөөрөх үйлдвэр баригдан 392.9тн махыг экспортод гаргаад байна

25

“Хан Жаргалант Ховд“ хоршоо ажилчдадаа хамгийн өндөр цалин олгодог байгууллага болох зорилт тавьжээ

56

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Завхан аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр “Жаргалтай хоршоо”-ны тэргүүн М.Батбуян сонгогдлоо

22

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах “Зөвлөлдөх уулзалт” Завхан аймагт боллоо

57

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Завхан аймгийн хүнсний үйлдвэрт ажиллалаа

26

ЗАВХАН: Хүнсний хувьсгал хөдөлгөөний хүрээнд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын хангалтыг нэмж байна

24

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Койка байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцох уулзалт боллоо

9

СЭЛЭНГЭ: Ногоочид зах зээлийн эрэлтэд тулгуурлан тариалалт хийх мэдлэгийг авлаа

63

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны тэргүүлэгч гишүүдийн VIII хуралдаан боллоо
ах

299

FOODEX JAPAN 2026-д Монгол Улсаас найман үндэсний үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ танилцуулж, 50 гаруй баялаг бүтээгч үзэсгэлэнг үзэж, туршлага судалж байна

102

Японы Гадаад худалдааг дэмжих “ЖЭТРО” олон улсын байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа

89

Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА олон улсын байгууллагын төлөөллүүдтэй уулзаж, санал солилцлоо

63

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны тэргүүлэгч гишүүдийн VIII хуралдаан боллоо

57

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Завхан аймгийн хүнсний үйлдвэрт ажиллалаа

56

“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Завхан аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр “Жаргалтай хоршоо”-ны тэргүүн М.Батбуян сонгогдлоо

36

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх XVII бага хурлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

26

“Агро-Сити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй танилцаж, санал солилцлоо

26

ЗАВХАН: Хүнсний хувьсгал хөдөлгөөний хүрээнд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын хангалтыг нэмж байна

26

АЖИЛ ХЭРЭГЧ-ӨГЛӨӨ ЦАЙ ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

25

“Хан Жаргалант Ховд“ хоршоо ажилчдадаа хамгийн өндөр цалин олгодог байгууллага болох зорилт тавьжээ

24

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Койка байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцох уулзалт боллоо
ах

Хаягдал аккумляторыг дахин боловсруулж, экспортлоход бэлэн

Хөрс эрүүл бол хүнс эрүүл, Хүнс эрүүл бол Монгол хүн эрүүл гэсэн зорилт дэвшүүлж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Тэгвэл хөрс, орчныг хамгийн их бохирдуулдаг аюултай хог хаягдал болох автомашины аккумляторыг дахин боловсруулж, 3 төрлийн түүхий эд гарган авч буй үндэсний үйлдвэрт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр /2024.04.09/ ажиллалаа.

Техник, технологи хөгжихийн хэрээр аюултай хог хаягдлын хэмжээ хэрээс хэтэрч, дэлхий ертөнц тэрхүү хог хаягдлыг дааж давшгүй хэмжээнд хүрч байна. Автомашин энгийн хэрэглээ рүү шилжиж, нэг гэр бүл хэд хэдэн автомашинтай байх нь энгийн үзэгдэл болсон юм. Албан бус мэдээллээр манай улсад 958 мянган автомашин явж байна гэх мэдээлэл бий. Тэгэхээр энэ тооны  аккумляторын цэнэг дуусч, ашиглалтаас гарч шинээр авч засч сэлбэх байдлаар аюулт хог хаягдал үйлдвэрлэгдэж байна гэсэн үг. 

Саяхныг болтол хуучирч, цэнэг нь дууссан, суусан аккумляторыг хаана, хэрхэн хаяхаа мэддэггүй байлаа. Хөдөө орон нутагт малчны туурь бүрт машины болон мотоциклын аккумлятор хаягдан үлдэж хоцорсон байсан цаг ард үлдэж, түүнийг дахин боловсруулдаг болжээ.

Тэрхүү байгальд хортой хүнд металлыг Итали технологи, Энэтхэг тоног төхөөрөмжөөр эх орондоо дахин боловсруулж, гурван ч төрлийн түүхий эд гарган авах үйлдвэр 24 цагийн турш ажиллаж байна

Налайх дүүргийн 3-р хороонд байрлах “Электрокем монгол” үйлдвэр өнгөрсөн сарын 26-нд нээлтээ хийжээ. Будаг нь ханхалсан шинэхэн үйлдвэр ч одоогоор 30 орчим хүнийг байнгын ажлын байраар хангаж байна. Манай улсад жилд дунджаар 7000 тонн аккумляторын хог хаягдал гардаг гэх судалгаа бий. Тэгвэл тус үйлдвэр хог хаягдлаас давсан хүчин чадалтай буюу жилд 12 мянган тонн хаягдал аккумляторыг дахин боловсруулж, хар тугалга, хуванцар, гөлтгөнө гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Бэлэн болсон бүтээгдэхүүнээ Солонгос, Хятад улс руу экспортлохоор эхний уулзалт, хэлцэл хийсэн гэдгээ ч хэлж байна.

Тус үйлдвэрийн ерөнхий инженер М.Авирмэд “Олон газраар явж үйлдвэр судлаад манай улсад тохирсон байгаль экологид ээлтэй Энэтхэг тоног төхөөрөмжийг сонгосон. Манай үйлдвэр байгуулагдахаас өмнө хар тугалга боловсруулах үйлдвэргүй байгаль орчинд шууд хаягддаг тэр хэрээр маш их бохирдол үүсгэдэг байсныг бид шийдэхээр үйлдвэрээ нээсэн. Бидэнтэй батерей импортлогчид, уул уурхайн компаниуд, зам барилга ложистикийн компаниуд, дата сервер сэргээгдэх эрчим хүч хэрэглэгчид, хоёрдогч түүхий цуглуулах цэгүүд хамтарч ажиллах боломжтой. Гадны улсад бол хортой хог хаягдлыг устгаж өгч байгаа гэдгээр төлбөртэйгөөр хаягдал аккумлятор авдаг. Одоогоор бид компаниудтай эхний уулзалтаа хийгээд явж байна” гэлээ.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Хортой хог хаягдал болох аккумляторыг байгальд ээлтэй байдлаар дахин боловсруулж байгаа анхны үйлдвэр ашиглалтад орсон нь олзуурхууштай. Байгаль экологид хор хөнөөлтэй, хүний эрүүл мэндэд хорт хавдар хүртэл үүсгэх чадалтай химийн нэгдэл энэ дотор явж байгаа гэсэн үг шүү дээ. Цаашид төрийн болон хувийн ААН, иргэд бүгд хог хаягдлын зөв менежментийг хэвшүүлж сурах нь чухал байна. Энэ нь эдийн засгийн ач холбогдолтойгоос гадна байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангахад том хувь нэмэр оруулахаар байна” гэлээ.

Аккумляторын хүхэрт хар тунгалаг хамгийн хортой, хүнд химийн нэгдэл. Газар булагдсан, хаа сайгүй хаягдсан аккумляторт олон жилийн дараа задрал явагдаж ойр орчноо бохирдуулж эхэлдэг. Агаарт дэгдсэн тэрхүү хар тугалга бохирдсон хөрс усаар амьсгалын замаар дамжин цус, ясанд хуримтлагдан мэдрэлийн болоод шээсний замын өвчлөл үүсгэхээс гадна хорт хавдар үүсгэх аюултай. Тиймээс хэрэглээд дууссан аккумляторыг дахин боловсруулж экспортын бүтээгдэхүүн болгож байгаа нь эдийн засгийн ач холбогдолтойгоос гадна хорт хог хаягдлыг зөв менежментээр боловсруулах дэлхийн дулаарлын эсрэг хийж буй бидний томоохон хувь нэмэр юм.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Хаягдал аккумляторыг дахин боловсруулж, экспортлоход бэлэн
Хэл солих
Мэдээлэл хайх