“Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр боллоо. Тус өдөрлөгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр зэрэг албаны хүмүүс болон 21 аймгийн хоршоолол, малчдын төлөөлөл оролцлоо.
“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь ган зудад тэсвэртэй чинээлэг малчидтай, анхан шатны боловсруулалтаа хийдэг мал аж ахуйн салбарыг бий болгох зорилготой юм. Уг хөдөлгөөн амжилттай хэрэгжсэнээр мал аж ахуйн салбараас гадна, хүнс болоод хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ч мөн ахиц гарах юм.
Тус хөтөлбөр хэрэгжсэнээр малчид сайн дураараа хоршоо болон нэгдэж, хоршоонд элссэн малчид арилжааны банкнаас 3-5 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын чиглэлийн 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг авах боломжтой болох юм.