МҮОНРТ-ийн “Нээлттэй хором” хэлэлцүүлэг нэвтрүүлгийн шинэ дугаар “Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн, хөнгөлөлттэй зээл – үр дүн” гэсэн сэдвийн хүрээнд боллоо.

“Нээлттэй хором” хэлэлцүүлгийн хүрээнд “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхлэхээс өмнө салбарын нөхцөл байдал ямар байсан, хэрэгжиж эхэлснээс хойш гарсан өөрчлөлт, үр дүн зэрэг агуулгуудыг хөндлөө.

Тус хэлэлцүүлэгт:
- Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
- Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж,
- Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга Т.Мөнхтөр,
- Сангийн яамны Санхүүгийн бодлогын хэлтсийн дарга С.Тулга,
- ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Ц.Амгалан зэрэг албаны хүмүүс оролцож холбогдох мэдээллийг олон нийтэд хүргэлээ.
