Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

9

ТӨВ: Сүүлийн 40 жилд авч байгаагүй их ургац хураажээ

12

СҮХБААТАР: Дундын хоршоог дэмжиж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ

9

СҮХБААТАР: Хүнсний нян судлалын лабораторитой боллоо

10

ХОВД: Малчид 58.9 мянган тонн хадлан бэлтгэжээ

10

ХОВД: Малын үнийг тарга хүч, нас, төрлөөр нь тогтоож байна

7

ХӨВСГӨЛ: “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрт 41 мянга гаруй хүүхэд хамрагдана

10

ХОВД: Энэ онд 34.5 мянган тонн ургац хураан авчээ

18

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Мон Жүүс” үндэсний үйлдвэрт ажиллалаа

10

Ч.Даваабаяр Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн Холбоо-ны Ерөнхийлөгч Д.Нарантуяаг хүлээн авч уулзлаа

45

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Kitchen ALL” брэндийн 25 жилийн ойн арга хэмжээний нээлтэд оролцлоо
ах

62

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

49

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд Германы хоршооллын туршлагыг нэвтрүүлэх боломжийг судаллаа

45

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Kitchen ALL” брэндийн 25 жилийн ойн арга хэмжээний нээлтэд оролцлоо

37

Монголын барилгын салбарын төлөөлөгчид Германы CHEFS CULINAR компанийн логистикийн төвийн барилга угсралтын ажилтай танилцлаа

30

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна

27

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

25

Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо

24

Хүнсний улаанбуудайн стратегийн нөөцөд 109.8 мянган тонн улаанбуудай бүрдүүлнэ

24

УВС: Үзэсгэлэн худалдаагаар сүү, сүүн бүтээгдэхүүн хамгийн сайн борлуулалттай байв

23

Ч.Даваабаяр: “Монгол-Беларусийн бизнес форум” нь хоёр улсын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна

23

БУЛГАН: Ургацын гарц өмнөх оныхоос өсжээ

22

Д.Оюун-Эрдэнэ: Сүү, цагаан идээгээ уламжлалт аргаар хадгалж, савлагаандаа анхаардаг
ах

Малын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөж, олон улсын зах зээлд шинэ брэнд бий болгох боломжтой

“Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2024” эрдэмтдийн зөвлөлдөх уулзалт боллоо. Тус уулзалтад Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр оролцож “Хүнсний хувьсгал – үндэсний хөдөлгөөний явц, зарим үр дүн” сэдвийн хүрээнд илтгэл танилцууллаа. Мөн мал аж ахуйн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг 20 гаруй эрдэмтэд, үндэсний үйлдвэрлэгчид оролцлоо.

“Mongol Made” нэгдэл ноосон бүтээгдэхүүнээр олон улсын зах зээлд өрсөлдөж малын гаралтай бүтээгдэхүүнээ дэлхийн брэнд болгохоор зорьж байна. Үүнтэй холбогдуулан эрдэмтдийн санал зөвлөгөөг сонсож, бүтээгдэхүүнүүдийнхээ үнэ цэнийг өсгөх цаашдын стратегиа тодорхойлох зорилгоор тус зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Мөн гарааны 9 бүтээгдэхүүнээ удахгүй танилцуулах бөгөөд Францын “MESSIEURS” дизайны агентлагтай хамтран бүтээгдэхүүнээ урлаж байгаа аж.

“Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2024” эрдэмтдийн зөвлөлдөх уулзалтыг “Mongol Made” нэгдэл, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Академи, Мал Эмнэлгийн Хүрээлэн хамтран зохион байгуулсан бөгөөд доорх сэдвийн хүрээнд хэлэлцлээ.

Үүнд:

  • Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрчимтэй хөгжихөд тулгарч буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замууд
  • “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний үр дүн, төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд
  • Мал аж ахуйн салбар тооны хойноос хөөцөлдөх бус чанарыг чухалчлах цаг ирсэн
  • Чанартай бүтээгдэхүүн гаргахын тулд малын эрүүл мэнд, эм бэлдмэлийн чанарт анхаарах хэрэгтэй
  • Мал аж ахуйн салбарт төрийн хавтгайруулсан бодлого бус зорилтот салбарыг тусгайлан хөгжүүлэх бодлого хэрэгтэй байгааг
  • Мал аж ахуйн салбарт олон талын оролцоо хамтралыг үүсгэж кластераар хөгжих нэн шаардлагатай
  • Төрийн худалдан авалтаар үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай ярьдаг ч бага үнийн дүн санал болгосон нь ялдаг тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй бол үндэсний үйлдвэрлэгчид импортын хямд бараатай тендерт өрсөлдөх боломжгүй байгаа зэрэг асуудлуудын талаар хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Монгол Улсын төрөөс авч хэрэгжүүлж буй томоохон бодлогууд үр дүнгээ өгч бодитой хэрэгжиж байна. Үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, жижиг, дунд үйлдвэрлэгчид, өрхийн үйлдвэрлэгч нар болон бичил үйлдвэрлэгчид хоорондоо хамтран кластераар хөгжих боломжийг олгож байгаа. Үүний бодит жишээ нь “Mongol made” групп юм. Тэд 1000 эмэгтэйг ажлын байртай болгох том төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар гурван аймгийн 200 гаруй эмэгтэйчүүдэд ажлын байр олгож, кластерийн системийг хэрхэн зөв хөгжүүлж буйг үлгэрлэж байна. Тэдний хувьд хаягдаад байгаа малын өөх тосыг ашиглан үнэ цэнийг нь өсгөж саван үйлдвэрлэж эцсийн бүтээгдэхүүн болгон дотоодын зах зээлд нийлүүлж байна. Мөн олон улсад бүтээгдэхүүнээ экспортод гаргах шинэ шатыг нээж байна. Хоёрдугаарт, “Mongol Gourmet” брэндийг үүсгэн байгуулан уламжлалт аргаар бүтээсэн таван хошуу малын сүүн бүтээгдэхүүнийг малчны хотноос нийслэлийн хэрэглэгчдэд хүргэж байна. Гуравдугаарт, бид ноосоо бүрэн ашиглалгүй хямд үнээр хил давуулдаг. Гэтэл ноосоо бүрэн боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн болгон дэлхийд гаргавал бидэнд маш том орон зай байна. Үүнийг “Мongol made” групп олж харан үнэгүйдээд байгаа ноосыг үнэ цэнд хүргэж олон төрлийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төслөө хэрэгжүүлж байна. Ингэхдээ Францын загварын агентлагтай хамтран дизайн, өнгө төрхийг нь бүрдүүлж байгаа юм. Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Цагаан алт” хөдөлгөөний зорилго үүнд ч бас нэгдэж байна. Энэ хүрээнд төрөөс уг төслийг нь дэмжин ажиллах боломжтой. Эцэст нь хэлэхэд тус групп нь “Mongol Made ба малын өөх тос”, “Mongol Gourmet ба таван хошуу малын сүү”, “Mongol Wool ба хонины ноос” гэсэн томоохон гурван цогц төслийг хэрэгжүүлж, өөрсдөдөө байгаа баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, олон хүнийг ажлын байраар ханган, кластерийн системийн давуу чанарыг гаргаж байна. Иймд “Mongol made” группийн хамт олондоо амжилт хүсэж, шавхагдашгүй баялагтаа эзэн байгаад нь талархаж байна.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
Малын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөж, олон улсын зах зээлд шинэ брэнд бий болгох боломжтой
Дэлгэрэнгүй
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Add Your Heading Text Here
Хэл солих
Мэдээлэл хайх