Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой

6

Чиа үрийг тарагтэй хэрэглэх нь цусан дахь сахарт хэрхэн нөлөөлдөг вэ?

5

Говь-Алтай аймгийг өрхийн тахианы аж ахуйг жишиг аймаг болгох нь

2

Завхан аймаг “Тамир” нэрийн шүүс орон нутгийн зах зээлд эрэлттэй байна

2

Монгол улс 2025 онд 131 сая долларын хүнсний ногоо гадаадаас авчээ

4

2026 онд зохион байгуулах дотоод болон гадаад үзэсгэлэнгийн хуваарь

3

Nestle нярай хүүхдийн сүүн тэжээлээ Европоос татан авна

2

Архангай аймаг Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс нэмэгджээ

4

Бяслаг Альцгеймерийн өвчнөөс сэргийлэхэд тустайг тогтоожээ

21

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөцийг боловсруулж экспортлоход түлхүү анхаарах шаардлагатай байна

4

Ургацаа алдсан иргэн, аж ахуйн нэгжүүд зээлийн үндсэн төлбөрөө хойшлуулах боломжтой
ах

120

“Траст трейд” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал М.Мөнхбат МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГЭЭР ШАГНАГДЛАА

103

Хүнс болоод хөнгөн аж үйлдвэрийн салбарт олон жил ажиллаж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан 70 гаруй эрхмийг алдаршууллаа

93

“Өгөөмж-Архад” ХХК-ийн үйлдвэрийн технологич О.Батгэрэл “Хөдөлмөрийн хүндэт” медиалаар шагнагдлаа

58

“Мах импекс” ХК-ийн цахилгаан гагнуурчин, тоног төхөөрөмжийн засварчин Г.Ганзориг Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнагдлаа

57

“Сүү” Хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнагдлаа

42

“ЦЭЦ ЗАМ ПЛАСТ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ С.ГАНХУЯГ МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГЭЭР ШАГНУУЛАВ

32

“ЦАГААН АЛТ” ХӨДӨЛГӨӨН, “АТАР-4” АЯНЫ ХҮРЭЭНД 2026 ОНД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛ БОЛЛОО

31

Монгол Улсын төрийн шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар “Их Үрчин” ХХК-ийн захирал Ц.Ганзориг шагнагдлаа

30

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө

26

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын баялаг бүтээгчдэд төрийн дээд цол, одон медаль хүртээлээ

23

“Траст трейд” ХХК-ийн мах ангилагч Н.Оюунцэцэг “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдлаа

23

“Өгөөж Мандал Уул” ХХК-ийн захирал Чүлтэмийн Пэрэнлэй “Хөдөлмөрийн баатар” цол хүртлээ
ах

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Траст трейд” ХХК-д /2024.05.07/ ажиллалаа. “Траст трейд” ХХК 2000 онд мах, махан бүтээгдэхүүн, хиам үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдааны чиглэлээр бага оврын тоног төхөөрөмж, түрээсийн байранд, зургаан ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд үүнээс хойш өөрийн гэсэн үйлдвэр, гахайн аж ахуй, мах ангилах, боловсруулах үйлдвэр зэргийг ашиглалтад оруулж, одоогоор 70 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд нийлүүлж байна. Эхний ээлжинд гадаадын таван улсад бүтээгдэхүүнээ экспортлохоор бэлтгэж байгаа аж.

“Траст трейд” ХХК нь хамгийн сүүлд буюу 2023 оны есдүгээр сард ХАЛАЛ аргаар мал төхөөрөх шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна. Тус үйлдвэрийн төсөл санхүүжилт дээр гацаад байсан бөгөөд “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд олгогдож буй хөнгөлөлттэй зээлд хамрагдаж бүтээн байгуулалтаа хийж дуусгасан байна. Одоогийн байдлаар үйлдвэр хоногт 500 бод, 1,000 бог мал төхөөрөх хүчин чадалтай. Үйлдвэр мал эмнэлгийн лаборатори, 5,000 тн-ын зоорь, нарны зайн хугаагуур зэргийг бүтээн байгуулсан бөгөөд үйлдвэрийн сэврээх хэсэг нь олон улсын стандартад нийцсэн төхөөрөх хүчин чадлаас 3 дахин их аж.

“Траст трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сансармаа: Манайх 2023 оны 3-р сард хөрөнгө оруулалт шаардлагатайн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүй байсан. Харин 2023 оны 5-р сард “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг авснаар уг төсөл ашиглалтад оруулж, амжилттай ажиллаж байна. Цаашид бүтээмжийг өмнөх оны үзүүлэлтээс 2,5 дахин өсгөж ажиллахаар төлөвлөж байгаа. Энэ онд манай борлуулалт 26 хувиар өсөж, ажлын байраа нэмэх боломж бүрдсэн. Цаашид борлуулалтын орлого болон ашгийн хэмжээ жил бүр өсөж, энэ хэрээр улсын төсөвт төлөх татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ нэмэгдэхээр байгааг энд онцолмоор байна. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг бодитоор дэмжсэн томоохон дэмжлэг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд үр дүнгээ өгч байгаа үйлдвэрүүдэд ажиллаж байна. “Траст трейд” ХХК-ийн хувьд “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд олгогдож буй 5-6 хувийн хүүтэй, урт хугацаатай 3 тэрбум төгрөгийн зээл авч энэ хүү мал төхөөрөх шинэ үйлдвэрийг барьж, байгуулсан байна. Мөн гаалийн татварын буцаан олголтоор 50 сая хүртэлх төгрөгийг буцааж авсан гэж байна. Хүнсний хувьсгалын үр нөлөөгөөр өнөөдөр маш олон үйлдвэр үйл ажиллагаагаа өргөжүүлж, хүчин чадлаа нэмэгдүүлсээр байна. Энэ бол чамлахааргүй амжилт. Ковидын дараа үндэсний үйлдвэрүүд хүндхэн байдалтай шинэ үйлдвэр ашиглалтад оруулахад хэцүү байсан бол “Хүнсний хувьсгал”-ын үр нөлөөгөөр “Траст трейд” ХХК богино хугацаанд буюу 2 жилийн дотор энэ том үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна. Энэ бол “Хүнсний хувьсгал”-ын үр дүнгийн нэгээхэн жишээ юм.

ХАЛАЛ аргаар мал төхөөрөх үйлдвэр Төв, Дорноговь, Дундговь, Хэнтий зэрэг 4 аймгийн 212 малчнаас 58447 бог мал хүлээн авч бэлтгэсэн байна. Одоогийн байдлаар ингэж бэлтгэсэн 700 мянган тонн махыг Иран улс руу экспортолсон байна. Цаашид экспортын боломжоо өсгөхөөр Куветын элчин сайдын яамны дэмжлэгтэй ХХААХҮЯ, СХҮТ газартай хамтран ХАЛАЛ стандартын баталгаажилтыг 2024 оны 1-р сард хийсэн аж.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд гэхэд л 934 тэрбум төсөвлөснөөс 832 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 1,957 аж ахуйн нэгж, иргэнд олгож, хүүгийн зөрүүг улсын төсвөөс төлсөн. Мөн хүнс, хөдөө аж ахуйн 19 төрлийн үйлдвэрлэлд шаардлагатай 428 төрлийн тоног төхөөрөмжийг импортын гаалийн албан татвараас чөлөөлж, хөнгөлсөн байна. Үүний үр дүнд 2023 онд олон улсын шаардлагад нийцсэн мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад орсон байна. Мөн онд махны экспортоос 277 сая ам.долларын орлого олсон бол хүнсний бүтээгдэхүүний импорт 12 хувиар буурсан дүн гарсан. Энэ нь нэг тэрбум гаруй ам.доллароор гадаадаас хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаг манай улс 2023 онд 120 сая орчим ам.долларыг эх орондоо үлдээсэн гэсэн үг юм.

Хуваалцах
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Шинэ
Хуучин Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нууцлалын бодлого
  1. Бид хэрэглэгчдээс ямар нэгэн мэдээллийг цуглуулдаггүй.
  2. Бид хэрэглэгчийн IP хаягийг зөвхөн сэтгэгдэл хэсэгт харуулахын тулд ашигладаг.
  3. Хэрэв таньд хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах болон устгахтай холбоотой хүсэлт, гомдол байвал support@hunsniihuvisgal.mn -руу хандаарай.
  4. Бид хэрэглэгчийн байршлын мэдээллийг хянадаггүй бөгөөд цаашид ч хянахгүй.
  5. Бид гуравдагч талд танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй.
  6. Бид COOKIE-г хандалт хязгаарлах зорилго буюу санал асуулгын үед нэг хэрэглэгчээс нэг санал авах зорилгоор ашигладаг болно.
  7. Манай нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг support@hunsniihuvisgal.mn мэйл хаягт ирүүлнэ үү.
Үйлчилгээний нөхцөл
  1. Ерөнхий зүйл
    1. Хүнсний хувьсгал ТББ нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
    2. Хүнсний хувьсгал ТББ нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  2. Оюуны өмчлөл
    1. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    2. Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. Хүнсний хувьсгал ТББ-ын зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  3. Гуравдагч этгээдийн контент
    1. Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    2. Тэдгээр контент нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцөлөөс гадуур эзэмших эрхгүй.
    3. Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  4. Шинэчлэл
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2023 оны 07 дугаар сарын 1-нд шинэчлэгдсэн болно.
QR код
“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ
Хэл солих
Мэдээлэл хайх